Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цас орж, хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхаарууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын  нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Аравдугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд  говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12 -17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

Орон нутгийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.