Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хөлбөмбөгийн шигшээ баг Итали дасгалжуулагчтай боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2018 оны ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох магадлал маш бага болоод байгаа Хятадын хөлбөмбөгийн холбоо 68 настай, 2006 онд Италийн шигшээ багийг Дэлхийн аварга болгож байсан Марчелло Липпиг үндэсний шигшээ багийнхаа дасгалжуулагчаар томилж байгааг Бямба гарагт мэдээллээ.

Өмнөх дасгалжуулагч Гао Хонбогийн удирдлага дор ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад оролцож байгаа Хятадын шигшээ баг Өмнөд Солонгостой тэнцэж, Иран, Сири, Узбекистанд дараалан хожигдож А хэсгийн хамгийн сүүлд бичигдэж байгаа юм.

Узбекистаны багт ялагдсаны дараа Гао Хонбо үүрэгт ажлаасаа огцорсон байна.

Хэдийгээр Липпи 2018 оны ДАШТ-д Хятадын шигшээ багийг оруулж чадахгүй нь тодорхой болсон ч хөлбөмбөгийн сургууль, арга техникийг шинэ шатанд гаргана гэж найдаж байгаагаа албаныхан илэрхийлжээ.

Хятадын Хөлбөмбөгийн Холбоо Марчелло Липпитэй гурван жилийн хугацаанд жил бүр 20 сая еврогийн цалинтай гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Гэвч зарим хөлбөмбөг сонирхогчид Липпид ийм хэмжээний мөнгө зарахын оронд хүүхдүүдийг багаас нь бэлтгэхэд анхаарал хандуулсан нь илүү үр дүнтэй гэж шүүмжилцгээж байна.

 

Эх сурвалж: China Daily