Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголын Хөрөнгийн Бирж хамтран хөрөнгийн зах зээлийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аравдугаар сарын 26-н буюу Лхагва гарагт МҮЦАЭХ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн хөрөнгийн зах зээлийн чадварыг дээшлүүлэх төслийн багийнхан хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” нэрт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулах ажээ.

Энэ талаар МҮЦАЭХолбооны удирдах зөвлөлийн дарга Б.ӨлзийбаярЭнэхүү хэлэлцүүлэг Лхагва гарагт Төрийн Ордны их танхимд болох байгаа.

Хөрөнгийн зах зээл рүү орсон хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд хамтран өнөөдөр хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа асуудал болон нөхцөл байдлаас гарах арга зам, шийдлийн талаар хэлэлцэж, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшний байгууллагуудад өргөн барих зорилготойгоор зохион байгуулж байгаа” хэмээн тайлбарлалаа.  

 

Мөн тус долоо хоногийн арга хэмжээгээр Монголын Хөрөнгийн Бирж болон МҮЦАЭХолбоо хамтран үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах аж.  

Тус өдөрлөгт хамтран зохион байгуулагч байгууллагууд болох Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж”, “ҮЦТХТ” ТӨХХК, “ATT” ТӨХХК, МҮЦАЭХ, Үнэт цаасны компаниуд оролцож,

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • Ногдол ашгийн мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Брокерийн данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шалгах үйлчилгээ үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
  • Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Нээлттэй өдөрлөг Монголын хөрөнгийн биржийн байранд 2016 оны аравдугаар сарын 28-н болон 29-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд болно.