Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алдарт дуучны дууг торох юмгүй, чадварлаг дуулсан Монгол бүсгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN

Авьяаслаг Монголчууд шоуны өчигдрийн дугаарт онцлох авьяастан цөөнгүй байсны нэг нь дуучин мэргэжилгүй ч мэргэжлийн хэмжээнд дуулсан оролцогч Б.Оюу байлаа. Дэлхийн алдарт дуучин Whitney Houston-ий хойд дүр хэмээн Дээгий шүүгчээр нэрлүүлсэн тэрээр тайзан дээр гарч ирэн дууны ая эхэлмэгц өөртөө итгэлтэй байдлаа харуулж, үзэгч шүүгчдийг байлдан дагуулсан юм.

Попын хатан хаан, дэлхийн алдарт дуучин Whitney Houston-ий “I have nothing” дууг хэр баргийн дуучин торох юмгүй дуулж чадахгүй гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.

Харин Авьяаслаг Монголчууд шоуны оролцогч Б.Оюу  энэхүү дууг маш чадварлаг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа. Ингээд түүний үзүүлбэрийн хэсгээс та бүхэнд хүргэж байна.