Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“ЮНИГАЗ” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэнэглэх станцаа шинээр нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 24
Сурталчилгаа

“ЮниГаз” ХХК Дархан хотын хэрэглэгчиддээ улам ойртож 2016.10.21-нд Бурхантай уулын урд байрлах Петровисын шатахуун түгээх станцын хажууд 20м3 буюу 10 тоннын хийн түлш хадгалах багтаамжтай Автомашин Хийгээр Цэнэглэх Станцаа (АХЦС) шинээр нээлээ.

 

Хүн амын төвлөрөл ихэссэн суурин газруудад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдэж байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч байгаа нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болоод байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд агаарын бохирдлоо шийдсэн гол арга зам нь шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээ улс орондоо нэвтрүүлсэн явдал байдаг. Бид ч мөн энэ жишгээр агаарын бохирдлыг арилгаж, байгаль орчинд хоргүй хэрэглээг бий болгоход шингэрүүлсэн нефтийн хийг сонгох нь хамгийн зөв гарц юм.

Иргэн, аж ахуйн нэгж шингэрүүлсэн нефтийн хийг хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр болох юм.

 
 

Шингэрүүлсэн нефтийн хийг ахуйн зориулалт, автомашин болон байгууллагын дулаан хангамж, үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар гээд бүхий л салбарт олон төрлөөр ашигладаг.

“ЮниГаз” ХХК-ийн хамт олон газан автомашин хэрэглэгч, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбар, айл өрхийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

 
 

Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан “ЮниГаз” ХХК авто машин хийгээр цэнэглэх станцынхаа албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эхний 55 хэрэглэгчид 5 литр автогаз бэлэглэсэн бөгөөд нээлтийн өдрийн 12-с 20 цагийн хооронд 20 хувийг хямдралтай үнээр хэрэглэгчиддээ үйлчиллээ.

 

Одоогийн байдлаар “ЮниГаз” ХХК нь Улаанбаатар хотод 10, Багануур дүүрэгт 1, Дархан хотод 2, Эрдэнэт хотод 1 АХЦС-аар хэрэглэгчиддээ үйлчилж байна.

Сүүлийн жилүүдэд хийн түлшний хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “ЮниГаз” ХХК хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн дагуу салбар нэгжийнхээ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.