2016-2020 оны парламентад сонгогдсон гишүүд өмнөх гишүүдээс (2012-2016) илүү чинээлэг болохыг доорх харьцуулалтууд нотлож байна.
- УИХ-ын гишүүдийн өөрийн орлого
Өмнөх парламентын 76 гишүүний жилийн орлого 26.9 тэрбумаар хэмжигдэж байсан бол шинээр сонгогдсон гишүүдийнх 41.6 тэрбум төгрөг байна.
Өөрөөр хэлбэл 2016 онд сонгогдсон гишүүд ~55%-иар илүү орлого олдог хүмүүс сонгогджээ.
- Гишүүдийн гэр бүлийн орлого
2016 онд УИХ-д сонгогдсон гишүүдийн гэр бүл өмнөх парламентийн гишүүдийн гэр бүлээс ~71%-иар илүү орлого олдог.
- Барилга, байгууламж
Барилга байгууламжын хувьд өмнөх парламентын гишүүдээс даруй 20 тэрбум төгрөгөөр илүү байна.
Ж нь: Төв аймгаас сонгогдсон А.Сүхбат гишүүн 9.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий барилга байгууламжуудтай.
- Тээврийн хэрэгсэл
УИХ-ын гишүүдийн 9.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгслүүд дотроос Б.Наранхүү гишүүний 1.2 тэрбумын тээврийн хэрэгслүүд хамгийн их жинг дарж байна.
- Мал аж ахуй
УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого ганцхан үзүүлэлтээрээ өмнөх гишүүдээс доогуур бичигджээ. Энэ бол өөрийн нэр дээр байдаг малын тоо.
УИХ-ын дарга М.Энхболд 900 саяар үнэлэгдэх малтай. 76 гишүүний нийт малын ~18 хувь нь М.Энхболдынх.
- Газар
Эзэмшдэг газрын үнэлгээ нь ХОЁР ДАХИН өндөр.
Баянхонгор аймгаас сонгогдсон М.Билэгт гишүүн гэхэд 4.2 тэрбумаар үнэлэгдэх газартай.
- Гишүүдийн бэлэн мөнгө болон хадгаламж дахь үлдэгдэл
Бэлэн байгаа мөнгөний хэмжээ нь өмнөх гишүүдийнхээс 26.5 тэрбумаар их.
Б.Наранхүү гишүүн 21.2 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, бэлэн мөнгөтэй бол Л.Энх-Амгалан гишүүн 0 төгрөгийн хадгаламжтай.
- Эзэмшдэг компаний үнэлгээ нь 138.2 тэрбумаар илүү.
- Зээл
2016 онд сонгогдсон 76 гишүүн нийтдээ 27 тэрбум төгрөгийн зээлтэй. Тэднээс Ц.Мөнх-Оргил гишүүн хамгийн их буюу 18.8 тэрбум төгрөгийн зээлтэй.
- Авлага
Одоогийн УИХ-ын 76 гишүүн өмнөх гишүүдээс 2 дахин их авлагатай.
Ц.Гарамжав гишүүн өөрийн эзэмшдэг Монполимет компаниас 18.3 тэрбум төгрөгийн авлагатай аж.
Мэдээллийн эх сурвалж: АТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!