Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сурагчид англи хэл дээр НҮБ-ын жишиг хуралдаан хийнэ

ikon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 

08:30-12:30 хооронд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр НҮБ-ын жишиг хуралдааныг хийж, олон улсын улс төр болон дипломат харилцааны асуудлаар мэтгэлцэж байна. 

Дэрэн компанийн байранд /Мишээл экспогийн баруун талд/

10:00 цагт: 11-р сарын 02-06-ны хооронд болох "Дэрэн Кап-2016" ОУ-ын футзалны тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болно. 

ХЗДХЯ-нд

11:00 цагт "ХЗДХЯ-ны 100 хоног" сэдвийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газар, ШШГЕГ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 

11:00 цагт: "Шүүхийн байрны тулгамдсан асуудал" сэдвээр дээр хэвлэлийн бага хурал болно. 

 Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт АТГ улс төрийн нөлөөллөөр шударга бус ажиллаж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.