Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ?

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Төрийн албанд ажиллах, төрийн жинхэнэ хуульч болоход зайлшгүй сонгон шалгаруулалтанд оролцож, мэдээж тэрхүү шалгуурыг давах ёстой байдаг.

1995 оноос хойш Монгол Улсад төрлийн албан хаагчийн шалгалтыг авах тухай хуульчлан зааж өгсөн. Төрийн ажил алба, улс орны үйл хэрэгт хүчин зүтгэхэд маш өндөр хариуцлагатай байхыг шаарддаг учраас энэ нь хүнд шалгууртай.

Тиймээс бид төрийн албан хаагчийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залууст мэдээлэл өгөх үүднээс Төрийн Албаны Зөвлөлийн Орон тооны гишүүнээр 14 жил, Төрийн Албаны шалгалтын Төв Комиссийн даргаар есөн жилийн турш ажилласан Н.Чадраабал гуайтай уулзаж, ярилцлаа.


- Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Миний хувьд төрийн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, төрийн хэргийг зөв хөтлөх чиглэлээр зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилготой “Шударга Төрийн Төлөө” ТББ-ын үйл ажиллагааг хариуцан явуулж байна.

Би өөрөө хуульч хүн. Шүүгч, шүүхийн даргаар 25 жил ажиллаж, сүүлийн 14 жилийн турш Төрийн Албаны Зөвлөлийн Орон тооны гишүүний албыг хашлаа. Энэ хугацаандаа Төрийн Албаны шалгалтын Төв Комиссийн даргаар есөн жилийн турш ажилласан.

Миний төрд хийж чадах ажил бол хууль биелүүлэх, хууль хэрэгжүүлэх, төрийн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэх учраас “Мэргэн Түшээ” сургалтын төвийг “Шударга Төрийн Төлөө” ТББ-ынхаа дэргэд байгуулаад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

- Төрийн албанд ажиллахад зайлшгүй төрийн албан хаагчийн шалгалт өгөх ёстой байдаг. Ер нь төрийн албан хаагч хүн ямар байх ёстой юм бол. Энэ шалгалтын тухайд ярьвал?

- Ерөнхийдөө төрийн албанд ажиллах хүн хуулийн өндөр мэдлэгтэй байх, үүнээс гадна ажил зохион байгуулах, бусадтай харилцах ёс зүйтэй, сэтгэн бодох гүйлгээ ухаан сайтай гэх мэтчилэн тал бүрийн ур чадвартай байх хэрэгтэй.

Төрийн албаны ажилд анх орох гэж байгаа хүн их, дээд сургуульд онолын мэдлэгийг эзэмшчихсэн байна. Гэхдээ бодит байдал дээр хэрхэн тэр албан тушаалд ажиллах талаар туршлага дутмаг байна шүү дээ. Иймээс төрийн албаны мэргэжлийн шалгалтанд бэлтгэгдэж, шалгуурыг давах ёстой байдаг юм.

Шалгалт өгөх гэж байгаа хэн бүхэн наад зах нь өнөөдөр Монголын төрд үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг судлах хэрэгтэй. Үүнээс гадна Монгол хэлний мэдлэг, архив албан бичиг хөтлөх зэрэг практик чадварыг эзэмшсэн байх ёстой.

Мэдээж хэрэг эцэст нь шалгалт өгч байгаа хүн сэтгэлзүйн талаас өөрийгөө тайван байлгаж, бэлдэх нь чухал.

 
Шалгалтын үйл явцын хувьд сорилын, компьютерийн, ур чадварын, ярилцлагын гэсэн үндсэн дөрвөн шалгууртай. Тухайлбал, 60 асуулттай тестийн 40 асуулт нь хуулийн чиглэлийн, 10 асуулт нь сэтгэн бодох чадвар шалгасан, 10 асуулт нь Монголын түүхийн асуулт байна.

Эдгээрээс 36-аас дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалтанд орох боломжтой болдог юм. Тэгэхээр сайн бэлтгэж, хичээнгүйлэн уншиж судлаарай гэж багш нь зөвлөмөөр байна.

- Тэгвэл хуульчийн мэргэжлийн шалгалтыг ямар тохиолдолд өгөх вэ. Шалгалтанд бэлтгэж байгаа залууст хандаж зөвлөгөө өгвөл?

- Шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах хүн заавал энэ шалгалтанд орно. Шалгаруулалтанд мэдээж эрх зүйн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байхаас гадна мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх ёстой.

Тэгэхээр их, дээд сургууль төгсөөд хоёроос доошгүй жил ажиллаад, хуульчийн сонгон шалгаруулалтанд орж байж сая жинхэнэ хуульч болно гэсэн үг. Докторын зэрэгтэй байсан ч энэ шалгалтанд орно.

Энэ шалгалтын гол онцлог нь маш өрсөлдөөнтэй, хүнд шалгууртай, судалж, цуглуулах материал ихтэй. Жишээ нь, таван цагийн турш сууж хийх 200 асуулт бүхий сорилын тестийн 140-өөс дээш асуултанд зөв хариулж байж дараа дараагийн шалгаруулалтанд орох боломжтой болно.

Мөн улсын хэмжээнд жилд 2,000 орчим хүн өрсөлдөж байна шүү дээ. Үүнээс гадна жил бүр шалгалтын гарын авлагын 20 хувь нь шинэчлэгдэж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө маш сайн бэлтгэж, судалгаа хийхийг шаарддаг даа.

Шалгалтанд бэлдэхийн тулд л 4,000 гаруй асуулттай тестийн номтой ажиллаж, 80 гаруй хуулийн асуултыг өөрийн болгоно. Эрүүгийн хэргийн, Захиргааны хэргийн, Иргэний хэргийн, Үндсэн хуулийн эрх зүйн практикийн бодлогыг боловсруулна.

Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалтанд 40 хуулийн хүрээнд ажиллаж байхад хуульчийн сонгон шалгаруулалтанд бэлдэж байгаа хүн бүх хуулийн хүрээнд гарч байгаа зөрчил, хэргийг шийдвэрлэх хэмжээний чадвартай болсон байх ёстой гэсэн үг.

Маш их бэлтгэж, маш их уншиж, маш их судалгаа шинжилгээ хийж байж шалгаруулалтанд тэнцлээ. Ингээд мэргэжлийн хуульч болно.

- Төрийн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн “Мэргэн Түшээ” сургалтын төвийг байгуулсан гэж байна. Сургалтын төвийнхөө талаар ярихгүй юу?

- Би хууль шүүх, төрийн албаны байгууллагад олон жил ажилласан хүнийхээ хувьд төрийн сайн чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзээд энэ сургалтын төвөө 2009 онд байгуулсан. Одоо бид долоон жилийн туршлага хуримтлуулаад байна.  

Их, дээд сургуульд онолын мэдлэг эзэмшдэг бол манай сургалтанд дипломын дараах буюу төрийн албыг хөтлөн явуулах, практикийн дадлага туршлага, чадварыг эзэмшинэ.

Үйл ажиллагааны хувьд төрийн албан хаагчдын чадварыг сайжруулах сургалт, шалгалтанд бэлтгэх сургалтыг голчлон зохион байгуулж байна.

- Шалгалтанд бэлтгэх сургалтын талаар мэдээлэл өгвөл залууст хэрэгтэй байх?

- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст зориулсан сургалт, хуульчийн мэргэжлийн шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь өөрөөр хэлбэл шалгалт өгөх арга барилыг эзэмшүүлнэ гэсэн үг.

Төрийн албан хаагчийн шалгалтанд бэлдэж эрчимжүүлсэн буюу вакум, танхимын, цагийн болон онлайн сургалтыг, хуульчийн сонгон шалгаруулалтанд бэлдэж танхимын болон онлайн сургалтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай сургалтыг зорин ирсэн хэн бүхэн өөрийн цаг зав, боломж бололцооноос хамааран аль ч хэлбэрийг сонгон сургалтанд хамрагдах боломжтой.

Тухайлбал, цагийн бололцоо бага, алслагдсан нутгаас нийслэлд ирж суралцах боломжгүй, өдрийн цагаар танхимд сууж хичээллэх боломжгүй бол онлайн сургалтыг сонгож болно гэсэн үг. Энэ тухай манай Мэргэн Түшээ сургалтын вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Үүнээс гадна танхимын болон эрчимжүүлсэн сургалтын хэлбэрт Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Төрийн Байгууллагыг хуулиар яаж зохицуулсан байдаг, төрийн албанд ямар шаардлага тавьдаг, ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой зэрэг практик чадвар эзэмшүүлэх зорилгоор лекцийн найман цагийг оруулж өгсөн байгаа.

Сургалтаа дээд тал нь 14 хоног, доод тал нь 10 хоногийн турш явуулдаг. Төрийн албаны шалгалтанд бэлдэх 3,000 асуулт бүхий гарын авлагаас 40 тестийг шалгалтанд оруулж өгдөг юм.

Тэдгээр 3,000 асуултыг 10 хоногийн хугацаанд бүрэн эзэмшүүлдэг. Шалгалтанд бэлтгэж, бүх асуулт, бүх хуулийг бүрэн судалж өөрийн болгох нь чухал. Учир нь тухайн шалгалтанд 3,000 асуултын аль ч хэсгээс, ямар ч хуулийн асуулт ирж болно шүү дээ.

- Онлайн буюу зайны сургалт их сонирхолтой санагдаж байна?

- Сургалтын танхимд ирж суралцах боломж багатай хүмүүст зориулсан гэсэн шүү дээ. Манай сургалтаас гаргасан онлайнаар сурах боломжийг бүрдүүлсэн Мэргэн Түшээ Хууль Зүйн Сургалт Сорилын Програм гэж бий. Энэ програмыг ашиглаад шалгалтандаа бэлдэх боломжтой.

Төрийн жинхэнэ албан хаагч болон хуульчийн сонгон шалгаруулалтанд бэлтгэж байгаа залуус аль аль нь үүнийг ашиглаж болно.

Шалгаруулалтын бүх асуултыг цахим орчинд оруулсан учраас тестийг бие даан бөглөж, өөрийгөө шалгах замаар бэлтгэх боломжийг хангаж өгсөн.

Ерөнхийдөө сонгон шалгаруулалт цахим хэлбэрээр явагддаг учраас энэ нь шалгалтанд бэлтгэгчдэд дадлага болох юм гэж үзээд 2014 оноос эхэлж зайны сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

- Танай сургалт ямар давуу талтай вэ. Өмнөх төгсөгчдийнхөө тухай ярьвал?

- Манай сургалт мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвшөөрөл, сертификаттай. Өөрөөр хэлбэл хууль ёсны үндэслэлтэй, оюуны өмчийн газраар үйл ажиллагаагаа үнэлүүлсэн гэсэн үг.

Ерөнхийдөө 25 жилийн туршлагатай шүүгч болон бусад туршлагатай багш хамт олон удирдан чиглүүлж ажиллаж байна.

Давуу талын хувьд шалгаруулалтанд бэлтгэх гарын авлага дахь тестүүдийг ажиллаж, тогтоож, ойлгоход хялбар дөхөм байх үүднээс илүү цэгцтэй болгосон тусгай гарын авлагаар хангана.

Үүгээр бид шалгуурыг хангах бүхий л чадваруудыг бүрэн эзэмшүүлээд, үр дүнг нь шалгаж, шалгалтанд 70-аас дээш хувийн амжилт үзүүлэхээр түвшинд бэлтгэдэг.

Мөн идэвхтэй сайн сурсан буюу сургалтын явцад 70-аас доошгүй амжилт үзүүлсэн суралцагчид сертификат олгодог. Гол онцлог нь манай сургалтаас сертификат авсан тохиолдолд төрийн албанд шалгалт өгч байгаа хүмүүст оноо нэмэгдэж байдаг юм.

Учир нь төрийн мэргэжлийн шалгалтанд бэлдсэн мэргэшсэн төрийн албан хаагч гэсэн үнэлгээг авсан байна гэсэн үг шүү дээ.

Сургалтын төвд маань суралцаж төгссөн олон залуус төрөл бүрийн мэргэжлийнхээ дагуу амжилттай ажиллаад явж байна. Ерөнхийдөө сургалтанд хамрагдсан хүн шалгаруулалтанд өндөр амжилт үзүүлдэг.

Ер нь төрийн нарийн бичгийн дарга бүх агентлагийн дарга нараас эхлээд төрийн албанд орох хүсэлтэй хүн бүр манай сургалтанд суралцсан байна. Ойрын жишээ гэхэд л холбогдох албаны дарга нараас 12 хүн шалгалтанд ороод дөрвөн хүн тэнцэхэд гурав нь манай сургалтанд хамрагдсан хүн байна.

- Сургалтын үйл ажиллагаанаас гадна "Шудрага Төрийн Төлөө" ТББ төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор батлагдсан төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, тэдний харилцааг зохицуулах хууль, дүрэм, журмуудыг зөрчиж байгаа тохиолдолд төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

- Ярилцсанд баярлалаа.


 
Суралцагчдын хичээлийн цагаар

Сурвалжлагынхаа дагуу бид сургалтанд хамрагдаж, шалгалтандаа бэлтгэн, хичээллэж буй суралцагчдаас сэтгэгдлийг нь сонсохыг хүсэхэд Н.Чадраабал багш дуртай хүлээж авсан юм.

Эхлээд бид “Мэргэн Түшээ” сургалтын төвийн вакум сургалтанд суралцаж буй А.Мөнхбадралаас сургалтын талаар асуулаа. Тэрбээр “Би энэ сургалтанд суугаад тав хонож байна.

Эхлээд 3,000 асуултыг хариулаад, ажиллах үед хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй учраас хүндрэлтэй санагдаж байсан.

Анх сургалтанд ирээд тестийн 60 асуултаас 27 асуултыг  зөв хариулж, 45 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байсан бол сургалтанд тав хоног хамрагдсаны дараа 56 асуултыг зөв хариулж, 93 хувийн гүйцэтгэлтэй ажилладаг болсон нь миний хууль зүйн мэдлэг чадвар эрчимтэй сайжирч байгаа нь харуулж байна” хэмээн ярьж байлаа.

Мөн ОХУ-д Эрх зүйн чиглэлээр суралцаад ирсэн, тус сургалтын төвийн танхимын сургалтанд хамрагдаад буй Б.Хундыз “Би Москва хотод хуулийн чиглэлээр сурсан. Монгол Улсын Хуулийн талаар сайн мэдэхгүй боловч эрх зүйн чиглэлээр суралцсан болохоор тийм ч хэцүү байсангүй.

Гэхдээ төрийн албанд ажилд орохын тулд зайлшгүй шалгалт өгөх хэрэгтэй учраас энэ сургалтын төвд 10 хоногийн өмнөөс сууж эхэлсэн. Сургалтанд суусан үр дүн маш сайн гэж хэлмээр байна. Ерөнхийдөө шалгалтандаа тэнцэх байх гэж бодож байна” гэсэн юм.


Хуульчийн сонгон шалгаруулалт, Төрийн албаны шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуустаа өөрийгөө сорих, туршилтын шалгалт өгөх боломж бүхий онлайн сургалт, сорилын "Мэргэн түшээ" програмыг санал болгож байна. Сорил өгөхийн хүсвэл http://www.test.shudargatur.mn/System/Login холбоосоор орно уу.

Энэхүү програм нь төрийн албаны зөвлөлийн шалгалтын тестийн сантай ижил бөгөөд компьютерт суурилсан сорил тул өөрийгөө шалгаж, мэдлэгээ дээшлүүлэх гайхалтай боломж юм. 

Онлайн сургалтын 10 цагийн эрх авахын тулд ХААН банкны 5692069784 тоот дансанд гүйлгээний утга хэсэгт "утасны дугаараа" бичиж, 20,000 төгрөг шилжүүлнэ үү. Хүлээн авагч Н.Чадраабал.

Холбоо барих утас: 99548637
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.