Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нацистуудын нууц цэргийн баазыг Хойд туйлаас илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Оросын судлаачид Нацистуудын ашиглаж байсан цэргийн нууц баазыг Хойд туйлаас илрүүлжээ.

Тус олдвор нь Хойд туйлын цэгээс 1,000 км зайнд Александрын газар хэмээх арал дээр 1942 онд байгуулагдсан байжээ.

Түүнийг “Schatzgraber” буюу “Эрдэнэсийн ангууч” хэмээх нэрээр нэрлэж байсан байна. Зориулалт нь цаг уурын судалгаа байсан бололтой. 1944 онд энд ажиллаж байсан судлаачид цагаан баавгайн маханд хордож, тэднийг Германаас аврах ажиллагаа явуулсны дараа бүр мөсөн хаягдсан гэнэ.

Ингэж хаягдсан баазыг 72 жилийн дараа нээхэд 500 орчим эд зүйлстэйгээ маш сайн хадгалагдан үлдсэн байсан нь хүйтэн цаг ууртай холбоотой ажээ.

Олдсон бичиг баримтаас үзвэл Нацистууд эндээс гаргасан цаг уурын мэдээллийн дагуу цэрэг, техникээ зохион байгуулах, шилжилт хөдөлгөөнийг нь төлөвлөх зэргээр ажилладаг байсан байна.

Гэхдээ баазад өгсөн нэр судлаачдын анхаарлыг татаж байгаа юм. Зөвхөн цаг уурын судалгаа бус, өөр нууц зорилго байсан байж болзошгүй гэнэ.

Тухайлбал эртний шашны номлолын мөрөөр зарим нэг эрэл хайгуул хийж байсан байх хэмээн үзэж байгаа аж.

Александрын газар хэмээх энэ арал нь олон жилийн турш харъяаллын маргаантай байсан бол одоо ОХУ-ын газар нутагт тооцогддог.

Оросууд өнөөдөр энд байнгын цэргийн баазаа байгуулахаар ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent