Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн ГҮНИЙ УУРХАЙН ажилтны тоо оны төгсгөлд 2,400-д хүрнэ

Б.Магнай, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Оюу толгой" компани 2016 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Өнгөрсөн улиралд компани аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ өндөр хэвээр хадгалж, 2016 оны есдүгээр сарын 30-аар дуусгавар болсон есөн сарын хугацаанд 200,000 ажилласан цагт оногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.15 байжээ.

2016 оны 3 дугаар улиралд материал тээвэрлэлт 25 сая тонныг давсан нь үйлдвэрлэл эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэхүү дүнд ил уурхайн 4 дүгээр үе шат буюу дараагийн өндөр агуулга бүхий хүдэртэй талбайн хөрс хуулалтын ажил багтжээ. 

Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт үйлчилгээ, туузан дамжуулагчийн засвартай холбоотойгоор 3 дугаар улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 4.0 хувиар буурсан. Харин 3 дугаар улирлын зэсийн үйлдвэрлэл 2 дугаар улирлаас 9.9 хувиар буурсан нь 6 дугаар үе шатны хүдрийн металлын агууламж бага байсантай холбоотой аж. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл 3 дугаар улиралд өмнөх улирлаас 47.1 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусч, агуулга буурснаас шалтгаалжээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна 

2016 оны 3 дугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. 

"Оюу толгой" компани гүний уурхайн 2 болон 5 дугаар босоо амын нэврэлтийг хийлгэхээр Хасу Мегаватт болон Редпафын хамтарсан "Даян Контракт Майнинг"-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний гэрээг саяхан байгуулжээ. 2016 оны 3 дугаар улирлын төгсгөлд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600-д хүрсэн бол 2016 оны төгсгөлд 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.

"Туркойз хилл" компани энэ онд "Оюу толгой"-гоос 175,000 - 195,000 тонн баяжмал дахь зэс, 255,000 - 285,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байгаа ажээ.

Үйлдвэрлэлийн мэдээ:

/Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно/

 

2015 оны 3-р улирал

2015 оны 4-р улирал

2016 оны 1-р улирал

2016 оны 2-р улирал

2016 оны 3-р улирал

2015 оны эхний 9 сар

2016 оны эхний 9 сар

2015 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн

23,969

23,708

22,867

22,716

25,739

68,063

71,322

91,771

материал ('000 тонноор)

 

 

 

 

 

 

 

 

Боловсруулсан хүдэр ('000 тонноор)

8,632

9,369

9,662

9,525

9,146

25,168

28,333

34,537

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

 

 

 

 

 

 

 

 

Зэс (%)

0.75

0.69

0.70

0.64

0.66

0.66

0.67

0.67

Алт (г/т)

0.56

0.92

0.63

0.33

0.21

0.73

0.39

0.78

Мөнгө (г/т)

1.90

1.67

1.92

1.92

1.99

1.52

1.95

1.56

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал ('000

210.3

231.8

229.5

207.1

203.2

556.7

639.8

788.5

тонноор)

 

 

 

 

 

 

 

 

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

26.6

24.7

25.1

24.9

22.9

26.0

24.4

25.6

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

 

 

 

 

 

 

 

 

Зэс ('000 тонноор)

56.0

57.3

57.6

51.7

46.6

144.9

155.9

202.2

Алт ('000 унциар)

123

207

144

70

37

446

251

653

Мөнгө ('000 унциар)

388

355

395

391

361

869

1,147

1,223

Борлуулсан баяжмал ('000 тонноор)

226.0

236.2

213.1

227.4

206.2

583.5

646.6

819.8

Борлуулсан баяжмал дахь металлууд:

 

 

 

 

 

 

 

 

Зэс ('000 тонноор)

58.2

54.7

51.2

54.4

45.7

146.5

151.3

201.3

Алт ('000 унциар)

200

160

175

95

38

577

307

737

Мөнгө ('000 унциар)

334

360

305

395

341

798

1,041

1,158

Металл авалт (%)

 

 

 

 

 

 

 

 

Зэс

86.4

88.4

85.6

83.3

78.0

87.3

82.4

87.6

Алт

76.4

74.2

72.2

69.3

62.0

74.4

69.7

74.4

Мөнгө

73.0

70.8

66.4

65.9

61.7

69.6

64.7

69.9

 

Эх сурвалж:  “Оюу толгой” ХХК Хэвлэл мэдээлэлтэй харилцах баг