Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Амин дэмээ өдөр тутмын хүнснээсээ авах боломжтой боллоо

ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN

Хүний биед шаардлагатай олон төрлийн аминдэм байдаг. Үүний дотор бидний бие махбодид хамгийн их хэрэг болж өдөр тутамдаа зохистой хэмжээгээр авч байх ёстой амин дэмийн нэг нь Д аминдэм юм.
 
Д амин дэм нь кальцийг хүний биед шингэх шингэцийг эрчимжүүлдэг бөгөөд өөрөөр хэлбэл кальцийг ясанд хүрэхэд гол тээвэрлэгч хөдөлгүүр нь болж өгдөг юм. 

Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал рахитнаас гадна нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. 

Мөн Д аминдэм дутагдсанаар бага насны хүүхэд оройтож хөлд орно, бойжилт дутуу, хөл майга, толгой том болох зэрэг рахитын шинж илэрнэ. Харин том хүн булчин болон ясандаа ямар ч шалтгаангүйгээр янгинаж өвдөж эхэлдэг.

Хүүхэд байхад хөл өвдөөд байна гэхэд аав ээж нар маань том болж байгаа юм гэж биднийг тайвшруулдаг байсан нь  Д амин дэмийн дутагдалд орсон байгааг мэддэггүй байсантай холбоотой.

Бид өдөр тутамдаа Д аминдэмийг авах шаардлагатай. Тэгвэл юунаас авах боломжтой вэ? Мэдээж хэрэг, хоол хүнс тэр дундаа сүү, тараг, загас, өндөг болон нарны гэрлээс авах боломжтой. Гэвч Монголчууд бид газарзүйн байршил болон цаг агаарын нөхцлөөс болоод жилийн зөвхөн 2 сард л нарнаас амин дэм авах боломжтой байдаг. 

Д АМИНДЭМИЙГ НӨХӨХ АРГУУД

Дээр дурдсанчлан Д амин дэмийг нөхөж болох аргууд бий. Жишээлбэл:

  • Хүнс - загас, сүү сүүн бүтээгдэхүүн
  • Нар
  • Эмийн бэлдмэлээс бид хэрэгцээт Д аминдэмээ авч болно.

Бидний амьдралд Д амин дэмийг хүнснээсээ авч байх нь хамгийн органик арга юм. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээ болох сүүг Хүнсний манлай үйлдвэр АПУ ХК Д амин дэмээр баяжуулж хэрэглэгч түмэндээ Сайн брэндийн Д амин дэмтэй сүү нэртэйгээр “Эрүүл амьдралын Энгийн жор” уриатайгаар хүргэж байгааг дуулгахад таатай байна. Бид амин дэмээ хүнсээрээ авах боломжтой боллоо. 

 

Сайн Д амин дэмтэй сүү нь 500 гр савлагаатай, шууд уух зориулалттай төдийгүй та бидний өдөрт авах Д амин дэмийн зохистой хэмжээний 62.5% -ийг агуулдаг юм байна.

Бид өдөрт нэг стакан Сайн Д амин дэмтэй сүү уухад өдрийн нормынхоо 1/4 авна гэсэн үг.

 

Дашрамд хэлэхэд, АПУ ХК –ий Сүүний үйлдвэр нь олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000-г Монголдоо анхлан нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл  шингэн сүү хүлээн авахаас хэрэглэгчийн гар дээр хүрэх бүх шат дамжлага стандартын дагуу явагддаг аж.

Үүнээс гадна тус сүүний үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор Монголдоо хамгийн томд тооцогдоно.