Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 3-наас эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдын тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн хичэлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталжээ. Ингэснээр  хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөхөөр болсон байна.

Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2016-2017 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарийг танилцууж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалт хийлээ. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болж байгаа.

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгож байна.

ЕБС-д гурав ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан.

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амарна.

Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна" гэлээ.

Сурагчдын амралтын хуваарь /2016-2017 оны хичээлийн жилийн/
Анги 1-р улирал 2-р улирал 3-р улирал 4-р улирал
Нийслэлийн сурагчид
Бага I-II анги 1 долоо хоног:
XI/03-09
3 долоо хоног:
XII/29-I/18
2 долоо хоног:
III/23-IV/05
V/25-наас
III-V анги VI/01-нээс
Дунд VI-IX анги 2 долоо хоног:
I/05-I/18
VI/08-наас
Ахлах X-XII анги
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид
Бага I-II анги 1 долоо хоног:
XI/03-09
2 долоо хоног:
XII/29-I/11
2 долоо хоног:
III/23-IV/05
эсвэл
III/16-29
V/25-наас
III-V анги VI/01-нээс
Дунд VI-IX анги 1 долоо хоног:
I/05-I/11
VI/08-наас
Ахлах X-XII анги