Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк "Уур амьсгалын ногоон сан"-ийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн Удирдах зөвлөлийн 14 дэх удаагийн өртгөтгөсөн хуралдаан 2016 оны 10-р сарын 14-ний өдөр БНСУ-ын Инчеон хотноо боллоо. Уг хуралдаанаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 745 сая ам.долларын санхүүжилт хийхээр шийдвэрлэсний зэрэгцээ тус сангаас магадлан итгэмжлэгдсэн Хэрэгжүүлэгч Байгууллага (Accredited Entities)-уудын тоог наймаар нэмж, 41 болгосны дотор ХасБанкийг Монгол Улс дахь Үндэсний Хэрэгжүүлэгч Байгууллага хэмээн магадлан итгэмжиллээ.

Тус сан нь өөрийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлдэг бөгөөд ХасБанк ийнхүү магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын төдийгүй дэлхийн анхны хувийн арилжааны банк болж байна. Ингэснээр ХасБанк Монгол Улсын Засгийн Газар, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаа, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалт гаргах, компанийн өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх зэргээр санхүүжүүлэхээс гадна шаардлагатай төслүүдэд “Уур амьсгалын ногоон сан”-аас буцалтгүй тусламж авах таатай боломж нээгдэж байгаа юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо энэ талаар хэлэхдээ, “Бид Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг хэмээх 3 тулгуурт зарчмыг баримтлаж, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийг дэмжин ажилладаг. 2009 онд банкны салбартаа анхны Эко банкны хэлтсийг байгуулж, хүлэмжийг хийг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах чиглэлээр Micro Energy Credit, Нидерландын хөгжлийн банк, Дойче банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Global Climate Partnership Fund зэрэг олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн. Уур амьсгалын ногоон сангаас ХасБанкийг магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Хэрэгжүүлэгч Байгууллагаар батламжилсан нь эх дэлхий, байгаль орчныг хамгаалахад оруулж буй  бидний хувь нэмэр, компанийн засаглал, нийгмийн хариуцлага болон үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал зэргийг үнэлж баталгаажуулсан төдийгүй цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүс нутагтаа бодитой хувь нэмэр оруулна хэмээн итгэл хүлээлгэсэн хэрэг” хэмээн дурдсан юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөн дэлхийн улс орнуудын төр засаг, хувийн хэвшил, ТББ, ард иргэд гээд бүх шатанд өрнөж байна. Монгол Улсын хувьд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид 1993 онд, Киотогийн протоколд 1999 онд тус тус нэгдсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.1 градусаар дулаарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдэж, 424 хүний амь нас эрсдэн, 24.5 сая мал хорогдон олон тэрбум төгрөгийг хохирол учирсан байна.

Дэлхий нийтэд тулгамдаад буй энэхүү асуудалд ХасБанк өөрийн хувь нэмрийг оруулж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө санаачилга гарган, манлайлан ажилласаар байх болно.

Амьдралд – ашид хамтдаа.

www.greenclimate.fund www.xacbank.mn

“Уур амьсгалын ногоон сан” нь хүлэмжийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийн хүрээнд, дэлхийн 194 орны оролцоотой байгуулагдсан санхүүжилтийн механизм бөгөөд 2015 оны байдлаар уг санд 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байна.