Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Машины тухай: BMW 5

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 10 сарын 22
Cardoctor
Зураг зураг

7-дугаар үеийн БМВ 5 цуврал G30 кузовтойгоор саяхан танилцуулагдсан. Тэгвэл шинэ цувралын өөрчлөлтийн мэдээллийг бэлтгэлээ. Ямартай ч гадна загвар нь 7 цувралын хийцээс авч ашигласан нь харагдаж байна.

7 ЦУВРАЛААС ӨВЛӨГДСӨН

Гадна талаасаа өргөн хийцийн их гэрэл болон голын сараалжтай болж ирсэн. Ингэснээр их том юм шиг гадна талаасаа харагдах болсон. Яг л 7 сери шиг.

 

ИЛҮҮ МӨЛГӨР

Салхины эсэргүүцэл 10 хувиар багасаж чадсанаар өмнөх загвараас 0.22 коэффициент салхи сөрөх чадвар нэмэгдсэн. Үүнд урд нүүрийн цаана байрлах халхавч их тус болж байгаа гэнэ. Тус идэвхтэй халхавч нь хөдөлгүүрийн хэсэгт хөргөлт шаардлагатай үед онгойж эсвэл хаагддаг л гол учир оршиж байгаа.

 

ХӨНГӨН

Өмнөх загвараас 100 кг хөнгөн болсон. Үүнд маш их хэмжээний хөнгөн цагаан, сайжруулсан төмөр болон магни тусалсан аж. Мөн зарим нэгэн эд ангийн жинг хөнгөлж чадсан нь тун үр дүнтэй байсан байна. Үүнд зогсоолын тоормосны механизмыг хойд тоормосонд шингээж өгсөн зэрэг зүйлс багтана. Ингэснээр 2 кг орчим хэмнэх болсон. Бас бус зүйлс олон бий...

 

ИДЭЛТ БАГАТАЙ ХӨДӨЛГҮҮР

530i хувилбар нь 2.0 литрийн 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй. Ингэснээр 5.4л/100км зарцуулалттай байх аж. Харин байгаль эхдээ хайртай жолооч нарт 530e хувилбарыг санал болгож байгаа. Тус загварт 2.0 литрийн 4 цилиндртэй турбо бензин+цахилгаан хөдөлгүүрийг шингээж өгчээ. Ингэснээр 2.0л100 км зарцуулах гэнэ. Харин дизель 520d хувилбарт 2.0 литрийн 4 цилиндртэй турбо хөдөлгүүрийг ашигласан. Зарцуулалт нь 3.9л/100км байх гэнэ. Гэхдээ энэ бол үйлдвэрлэгчийн заасан, тэдний циклээр хийгдсэн тест гэдгийг бүү мартаарай. Манайд хэрвээ орж ирвэл 2-2.5 дахин нэмэгдэх нь тодорхой.

 

ХҮЧТЭЙ ХУВИЛБАР

Дээр хэмнэлттэй хувилбарыг санал болгосон. Харин энэ удаад хүчний хувилбарыг санал болгоё. 540i нь 3.0 литрийн турбо 6 цилиндртэй. M550i нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр+бүх дугуйн хөтлөгчтэй. 530d н; 3.0 литрийн турбо 6 цилиндртэй дизель хөдөлгүүртэй. 100-д 4.5 л иднэ гэнэ дээ...

 

ЗАЛГУУР

Араа солих дуртай юу? харамсалтай нь механик сонголт бүх хувилбарт байхгүй. Зөвхөн 520d хувилбарт 6 шатлалт механикийг санал болгоод бусдад нь 8 шатлалт автоматыг санал болгож байна. Мөн анх удаа M550i V8 хувилбарт xDrive бүх дугуйн хөтлөгч системийг санал болгож байна. Ингэснээр үнэ болон жин нэмэгдэнэ гэхдээ хурд авалт болон жолоодлого илүү сайжирна.

 

ХАГАС АВТОМАТ ЖОЛООДЛОГО

Герман машин болсон л хойно шинэ технологийг нэвтрүүлэхээ мартаагүй. Түүнд жолоочид туслах хагас автомат системийг суулгаж өгсөн. Мөн бүх хувилбарт БМВ-ийн Мэргэжлийн медиа гэж нэрлээд байгаа системийг суулгаж өгсөн. Үүний ачаар хурууны үзүүрээр зарим зүйлсийг удирдах боломжтой болж байна. Мөн Driving Assistance Plus багц хийлгэвэл эгнээ байр солих зэрэгт анхааруулга өгдөг нэмэлт функцууд суурилагдана.

 

ОНЦЛОГ ЗҮЙЛС

Компьютер тоглоом шиг л дүрсний чанар сайжирсан гэнэ дээ. Өмнөх загвараас 70% дэлгэц нь томорч илүү нягтралтай болсон гэнэ. Салонд болохоор Bowers & Wilkins дууны систем, Car-to-X аппликэйшн, удирдлагаар удирдах боломж зэрэг 7-цувралаас авсан зүйлс нэлээд олон байна.

 

ХУГАЦАА

Үйлдвэрлэлийг 11 сараас эхлүүлэх бөгөөд 2017 оны 2 сараас борлуулалт эхэлнэ. М5 буюу хүчирхэг хувилбар нь 2017 оны сүүлээр гарна гэдгийг ямар ч байсан одоогоор мэдээд байна.

 


Галерей

Зураг