Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд чуулганы хуралдааны үеэр мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг гаргасан байна. 

УИХ-ын чуулган 10:00 цагт эхлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм байна. 

Харин 15.00 цагт эхлэх үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хийнэ. Тэрбээр “Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэх юм байна.