Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

19 аймагт ДАХИН санал хураалт явуулна

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өчигдөр болсон Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирцийн талаар албан ёсны мэдээлэл өгч байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол гарсан. Хуульд энэ талаар дахин санал хураалт явуулна гэж заасан байдаг. Иймд 7 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал давхцсан гэсэн судалгаа байгаа бөгөөд аравдугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болсон.

Нийслэлийн хувьд 7 дүүргийн 78 тойрог 213 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана.

Налайх Багануур дүүрэгт, болон 11 аймагт ирц бүрдсэн учраас нэмэлт санал хураалт явуулахгүй юм.

Нэмэлт болон дахин санал хураалтад ирцийн босго гэж байхгүй. Дахин санал хураалтыг санал тэнцсэн хүмүүсийн дунд явуулна. Санал хураалтын хуудсыг дахин хэвлэх шаардлагатай болж байгаа.

19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна. Нийслэлд дахин санал хураалт байхгүй. Дахин санал хураалт явуулах аймгуудад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий багтаж байна. 

Нэмэлт болон дахин санал хураалтын үед сонсогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт гарахгүй.

Нэмэлт, дахин санал хураалтад улсаас тодорхой хэмжээний хөрөнгө дахин гаргах шаардлагатай болж байна. Тийм учраас сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй гэж хэлмээр байна.

Сум, дүүргийн сонгуулийн хороонд аль болох хурдан дүн мэдээгээ гаргаж, мэдээлэхийг зөвлөж байгаа. Ойрын хугацаанд ирц нь хүрсэн тойргуудын дүн мэдээг зарлана.

Ням гарагийн шөнө ерөнхийдөө сонгуулийн дүн бүрэн гарна гэж тооцоолж байна" гэв.

iKon.mn мэдээллийг шууд дамжуулан хүргэж буйг хүлээн авч үзнэ үү.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!