Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тоглож наадах, шуугилдаж бужигнахыг зөвшөөрдөг БАГАЧУУДЫН МУЗЕЙ

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шангри Ла моллын гурван давхарт Багачуудын музей шинээр нээгдлээ. 

Багачуудын музей гэж юу вэ?

Музей гэхээр санаанд юу ордог билээ? Хуучны эдлэл хэрэглэл, элдэв амьтны чихмэл, шилний цаана тавьсан ховор үзмэр төсөөлөгдөж байна уу? Мөн энд тэнд “Гар хүрэхийг хориглоно” хэмээж анхааруулсан зар, хоорондоо шивнэлдэж ярьдаг чимээ шуугиангүй орчин таныг угтана гэж бодож байна уу.

Харин Багачуудын музей үүнээс яг эсрэгээрээ. Энд дэлгэж тавьсан бүх үзмэр, эдлэл хэрэглэл, тоглоомондоо гар хүрэхийг зөвшөөрдөг аж. Хүүхэд багачуудыг тоглож наадах, шуугилдаж бужигнахыг хорих биш харин ч дэмждэг байна.

Тоглож наадах цэнгээнт энэ хүрээлэнгээ яагаад музей гэж нэрлэсэн бэ?

Дэлхийн бусад оронд хүүхэд багачуудын ийм хүрээлэнг Children's Museum гэдэг. Тиймээс Монголд анх нээгдэж буй Багачуудын музей ч гэсэн эдгээртэй агуулга зорилго, бодлого үйл ажиллагаа ижил юм байна.

Видео:

Багачуудын музей онцлогийн талаар тус музейн арга хэмжээ хариуцсан ажилтан Т.Оюунтүлхүүр "Томчуудын буюу уламжлалт Музейн үйл ажиллагаа нь өнгөрсөн үеийг хамарч, түүхийн баримт сэлт, эд өлгийг хадгалан хамгаалах, судлан сурталчлахад чиглэдэг. Тэгвэл Багачуудын музейн үйл ажиллагаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй аль алийг нь хамарч, амьдралын элдэв сонин үзэгдэл юмстай хүүхэд багачуудаа танилцуулахад оршино.

Аль ч газрын хүүхэд багачууд ижил нэгэн онцлогтой. Тэд тоглож, наадаж байхдаа ахуй орчинтойгоо танилцдаг. Ялангуяа ухамсар, ухаан дөнгөж сууж буй сургуулийн өмнөх болон бага ангийн насны багачууд гойд сониуч, элдэвтэй байдаг. 

Манай музейн бүх үзмэр, тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэл тоглох наадах зориулалттай бөгөөд хүүхдийн бодож сэтгэх, харьцуулж ойлгох, сурч хөгжихөд нь тус дөхөм болох учиртай.

Бид эхний ээлжинд BUILDING BUDDIES буюу БАРИЛГАЧИН НАЙЗУУД хэмээх багцыг сонгож, музейдээ байрлуулаад байна. Энэ багцад багтах тоглоом, тоног төхөөрөмж нь багачуудад барилга барих талаар анхан шатны төсөөлөл өгөх зориулалттай юм. Багачууд маань тоглох явцдаа барилгын төлөвлөлт, угсралт, засвар чимэглэлээс эхлээд будаг шунх, паалан хавтан, усны хоолой гэж юу байдаг талаар тодорхой ойлголттой болно" хэмээн ярилаа.

Багачуудын музейд зөвхөн хүүхдүүд тоглох бус аав ээжтэйгээ хамт цагийг өнгөрөөж тоглонгоо суралцах бөгөөд тоглоомын төвөөс өөр газар гэдгийг музейнхэн хэлж байлаа. Тус музейн албан ёсны нээлт энэ сарын 22-ны өдөр болох юм байна.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг