Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Apple энэ намрын хоёр дахь танилцуулгаа 27-нд хийнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт буюу энэ сарын 27-нд Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болох гэнэ. Арга хэмжээний урилгыг өчигдрөөс эхлэн тараажээ.

“Hello again” гэж нэрлэсэн энэ үйл явдлын үеэр Mac төрлийн бүтээгдэхүүнийхээ шинэчлэлийг үзүүлэх төлөвтэй байгаа юм. Хүмүүсийн тааварлаж байгаачлан MacBook Pro зөөврийн компьютерийн шинэ загвар гарч магадгүй байна.

Apple компани MacBook Pro бүтээгдэхүүнийхээ ерөнхий загварыг 2012 оны зургаадугаар сараас хойш бараг өөрчлөөгүй. Энэ удаад шинэ загвартаа гарны товчнуудын дээр байрлах OLED удирдлагын самбарыг (touch control) нэмж, уламжлалт USB портуудаа USB-C төрлийн портуудаар бүрэн солих магадлалтай байгаа тухай мэргэжилтнүүд бичиж байна.

Үүнээс ганда шинэ iMac дэсктоп, MacBook Air-ийн шинэ загвар, 5K нягтралтай дэлгэц зэргийг танилцуулж магадгүй байгаа талаар Блүүмберг мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Verge