Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилсан байдлаар УЛСЫН ХЭМЖЭЭНД нийт сонгогчдын 54.8 хувь нь саналаа өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт 07:00-22:00 цагийн хооронд болсон билээ. 

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 54.8 хувь нь оролцож саналаа өгсөн бөгөөд орон нутгийн хэмжээнд 62.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 45.2 хувьтай байна гэсэн дүн мэдээлэл гарчээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо санал хураалттай холбоотой мэдээллийг нягтлах, баталгаажуулах ажлыг хийж байгаа бөгөөд 15:00 цагаас албан ёсны мэдээлэл өгөх юм байна.

Сонгуулийн хүрээнд 2,080 орчим хэсгийн хороод үйл ажиллагаа явуулж, сонгуулийг зохион байгуулах чиглэлээр 11,500 орчим хүн ажилласан.

Үүнээс 2,500 орчим нь автомат системийн аюулгүй байдалд хяналт тавин ажилласан бол орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад нийтдээ 13.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Энэ удаагийн сонгуульд,

  • Монгол Ардын Нам
  • Ардчилсан Нам
  • Иргэний Зориг Ногоон Нам
  • Монголын Ногоон Нам
  • Бүгд Найрамдах Нам
  • Монгол Ардын Хувьсгалт Нам
  • МАХН, АН-ын “Төв Нутаг” эвсэл
  • Эх Орон Нам
  • Монгол Үндэсний Ардчилсан Нам
  • Хөдөлмөрийн Үндэсний намын 15,212 нэр дэвшигч 7,282 мандатын төлөө өрсөлдсөн юм.

Нийслэлийн хэмжээнд 152 хороодоос 79 хороонд ирц бүрдээгүйн улмаас аравдугаар сарын 23-ны Ням гарагт нэмэлт санал хураалт явуулахаар болсон юм.