Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг шалгаж байна

Монголын мэдээ
2016 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Төмөр замын цагдаагийн газраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн зөрчлийг шалгаж байна. Энэ сарын 17-нд Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцолд зам түгжрэн, нэг машин галт тэрэгний гармыг хааж зогссон.

Улмаар хөдөлгөөн эхлүүлсэн галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч, вагоноо зогсоосон юм. Энэхүү үйлдэл нь иргэний эд хөрөнгө цаашлаад амь насанд хохирол учруулах магадлалтай нөхцөл байдал үүссэн байсныг галт тэрэгний машинист шуурхай арга хэмжээ авч болзошгүй үйлдлийг таслан зогсоосон юм.

Тухайн үед холоос ирж буй галт тэрэг хурдаа сааруулж, дохио өгсөөр гарман дээр зогсож байсан автомашинтай тулж зогссон дүр зураг тус бичлэгт бичигдсэн байсан юм. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч зам хааж зогссон автомашины жолоочийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүссэн байдаг. Тус хэсгээр зорчиж буй жолооч төмөр замыг заавал гарц гарамтай хэсгээр нэвтрэн, төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадласан байх, дуут буюу гэрлэн дохио тэмдэг тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно, ямар ч үед гарман дээр зогсох ёсгүй гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заажээ. Жолоочийн үүргээ зөрчсөн тохиолдолд дээрх хуулиар арга хэмжээ авдаг аж.

Зураг