Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб улсын ханхүүгээ цаазаллаа

Монголын мэдээ
2016 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Саудын Арабын эрх бүхий байгууллага хүн амины хэргээр цаазын ял сонссон улсын угсаа залгамжлах ханхүү Турки Бин Сауд ал Кабирын ялыг гүйцэлдүүлснээ мэдэгдлээ. Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд хэдэн мянгаар тоологдох хэдий ч, хэн нэгэн нь цаазлуулсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй аж.

Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр Кабир ханхүүг өөртэй нь муудалцсан хүнийг өчиггүй буудан хороосон гэх үндэслэлээр нийслэл Рияад хотын шоронд ялыг гүйцэлдүүлсэн байна. Хэргийг эргэн сануулбал, 2014 оны арваннэгдүгээр сард Рияад хотын шүүх бүрэлдэхүүн найзыгаа хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр ханхүү Турки Бин Сауд ал Кабирт цаазаар авах ял ногдуулж байлаа.

Эх сурвалжийн өгүүлснээр Ханхүү 2012 онд Рияад хотын захад байрлах амралтын газарт нэгэн найзтайгаа муудалцаж, улмаар буудан хөнөөж, мөн нэг хүнийг шархдуулсан байдаг аж.

Түүнчлэн, хэргээ өөрөө цагдаад мэдүүлж байжээ. Саудын Арабт цаазын ялыг ихэнхдээ хоолойг нь хэрчих маягаар гүйцэтгэдэг байна. Ямартай ч, ханхүү Турки Бин Сауд ал Кабир энэ он гарсаар цаазаар авхуулсан 134 дэх хүн болж байгаа аж.

Зураг