Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрстөрөгчийн давхар ислийг этанол болгох аргыг эрдэмтэд санамсаргүй нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Теннессийн хэсэг эрдэмтэд санамсаргүйгээр нүүрстөрөгчийн давхар ислийг этанол болгох арга нээсэн нь цаг уурын дулааралтай тэмцэхэд шинэ алхам болж магадгүй болоод байна.

ORNL (Oak Ridge National Laboratory) байгууллагын эрчим хүчний салбарын хэсэг эрдэмтэд эхлээд нүүрстөрөгч, зэс, азотоос катализатор гаргаж авсан гэнэ. Дараа нь түүнийгээ нүүрстөрөгчийн давхар исэлд нэмж хүчдэлийг нь өсгөхөд этанол бий болжээ.

Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүний гараар бий болсон цаг уурын дулаарлын гол хүчин зүйл буюу хүлэмжийн хийн чухал хэсэг юм.

Дулааралтай тэмцэх ажлын ихэнх нь энэ хийг багасгахад чиглэж байгаа. Нүүрстөрөгчийн давхар ислийг хэрхэн агаар мандлаас алга болгох талаар эрдэмтэд янз бүрийн санаа дэвшүүлдэг. Тухайлбал үүнийг агаараас шүүж аваад тусгай аргаар савлаж газар доор булах тухай яригддаг ч энэ нь хэтэрхий өндөр зардалтайд тооцогддог юм.

Тэгвэл ORNL-ын эрдэмтдийн нээсэн аргыг үйлдвэрлэлийн түвшинд хялбар нэвтрүүлж болохоор байгаагаараа онцлог. Эрчим хүчний компаниуд нүүрстөрөгчийн давхар ислээс үүсгэсэн этанолыг ашиглан бага өртгөөр зай хураагуур бүтээж, нар болон салхинаас үүсгэсэн эрчим хүчийг нөөцлөхөд ашиглаж болох гэнэ.

Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний нөөцийг этанол болгон хадгалж, хэрэгцээндээ тааруулан хэрэглэхэд ашиглаж болохыг судалгааны багийн ахлагч Адам Рондинон ярьжээ.

Нээлтийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ холбоосоор хандаарай.

 

Эх сурвалж: Time.Com