Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг саатуулжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр зохион байгуулагдаж, аравдугаар сарын 19-20-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглоод буй. 

Тэгвэл өчигдөр замын цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хоёр бүртгэгдэж дөрвөн хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Тухайлбал, 

  • СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан H.Porter маркийн авто машины тэвшин дээр 5 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.
  • БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны H.Aero City  маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтсэн. 
  • Орон нутагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд Sinotruk ZZ3257  маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэр цайны газар мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироон хэргийн газрыг орхиж явсан.
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй Mустанг-200 маркийн Э жолоочтой мотоцикль-оос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амь нас нь хохирсон.