Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ИРЦ 30,9 хувьд хүрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн сонгуулийн хорооноос сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын 17:00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа.

17:00 цагийн байдлаар нийслэлийн 266,320 сонгогч саналаа өгч, ирц 30.9 хувьтай байна.

Сонгуулийн явцын талаар НСХ-ны дарга Ү.Ганболд "Бидэнд ирсэн мэдээгээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц алдаа дутагдал гараагүй байна. Тухайн тойрогт сонгуулийн ирц хуулинд заасан ирцэнд хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулна.

Энэ нь дахин сонгуулиас ялгаатай. Өрөөр хэлбэл нэмэлт санал хураалт явуулах болсон тохиолдолд өнөөдөр сонгууль өгсөн хүмүүсээс бусад хүмүүс санал өгнө гэсэн үг" гэлээ.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо
    Тоо Хувь
Багануур 18722 6473 34,5
Багахангай 2837

1496

52,7
Баянгол 129410 42627 32,9
Баянзүрх 206437 60030 29,1
Налайх 23258 8898 38,3
Сонгинохайрхан 189310 53029 27,9
Сүхбаатар 87300 30106 34,5
Хан-Уул 99424 34076 34,3
Чингэлтэй 103339 29585 28,6
Нийт 860037 266320 30,9

Нийслэлийн хэмжээнд 398 байранд санал авч байгаа, нийтдээ 6 нам, 37 бие даагч 682 нэр дэвшигч оролцож байна.

Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 37 иргэн санал өгөхөөс 266 мянга 320 иргэн саналаа өгчээ. Дүүргүүдээс Багахангай дүүрэг 52.7 хувьтай буюу хамгийн өндөр ирцтэй санал хураалт үргэлжилж байна.