Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн явц 12:00 цагийн байдлаар 16,8 хувьтай байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос  Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирц Улсын хэмжээнд хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Аймгийн хэмжээнд авч үзэхэд сонгуулийн явц 19,9 хувьтай, нийслэлийн хэмжээнд 12,9 хувьтай байгаа бөгөөд Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар 16,8 хувьтай байна" гэв.

Мөн тэрбээр сонгуулийн явцын талаар  “Ирцийн байдлыг өмнөх сонгуультай цагийн байдлаар нь харьцуулахад бага байна. Ирц хангалтгүй байна.

Зарим газар цастай, даваа гүвээ хаагдсан гэх зэрэг санал өгөхөд бэрхшээлтэй байгаа тухай мэдээ ирж байна. Бидний зүгээс иргэдийн сонгох эрхийг хангахын тулд Онцгой байдлынхантай хамтран ажиллаж байна.

Мөн сонгууль өгөх өдрийг төрөөс бүх нийтийн амралтын өдөр байна гэж заасан байгаа. Зарим байгууллагуудаас ажилчдаа амраахгүй байна гэсэн гомдол ирсэн.

Үүнийг тухайн байгууллага, салбарын удирдлагатай холбогдож, зохицуулах арга хэмжээ авч байна" хэмээн тайлбарлалаа.

Орон нутагт:

Аймаг Хувь
1 Архангай 19,5
2 Баян-Өлгий 13,2
3 Баянхонгор 21,1
4 Булган 18,5
5 Говь-Алтай 22,8
6 Говьсүмбэр 20,7
7 Дорноговь 22
8 Дорнод 20,8
9 Дундговь 17,8
10 Завхан 25,5
11 Өвөрхангай 23,8
12 Өмнөговь 23,8
13 Сүхбаатар 32,7
14 Сэлэнгэ 17,7
15 Төв 22
16 Увс 18,9
17 Ховд 25,1
18 Хөвсгөл 15,8
19 Хэнтий 23,1
20 Дархан-Уул 13
21 Орхон 12,2

Нийслэлийн хэмжээнд:

Дүүрэг Хувь
1 Багануур 16,5
2 Багахангай 24
3 Баянгол 14,3
4 Баянзүрх 11
5 Налайх 19,4
6 Сонгинохайрхан 11,7
7 Сүхбаатар 14,1
8 Хан-Уул 14,9
9 Чингэлтэй 12