Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн өндөрлөгүүд сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд саналаа өгч байна. 

УИХ-ын дарга М.Энхболд 13:00 цагт Чингэлтэй дүүргийн сонгуулийн нэгдүгээр тойргийн 2,036-р хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23-р дунд сургууль дээр очиж саналаа өглөө.

УИХ-ын дарга орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ын сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт ард иргэддээ уриалсан.

УИХ-ын даргыг санал өгөх үеэр тус хэсгийн сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байв. Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2,036 дугаар хэсгийн санал авах байранд нийт 2,806 сонгогч санал өгөхөөс 346 сонгогч түр хасалт хийлгэж, албан ёсоор тус хороонд 2,460 сонгогч саналаа өгөх ёстой гэж Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2,036-р хэсгийн зохицуулагч Д.Мөнх-Амгалан хэллээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг