Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ИРЦ 12,84 хувьтай байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн сонгуулийн хорооноос НСХ-ны дарга У.Ганболд, НСХ-ны нарын бичгийн дарга Т.Батдорж нар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг танилцууллаа.

12:00 цагийн байдлаар нийслэлийн 110,404 сонгогч саналаа өгч, ирц 12,84 хувьтай байна.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо
    Тоо Хувь
Багануур 18722 3088 16.49
Багахангай 2837 659 23.23
Баянгол 129410 18476 14.28
Баянзүрх 206437 22678 10.99
Налайх 23258 4522 19.44
Сонгинохайрхан 189310 22171 11.71
Сүхбаатар 87300 12956 14.84
Хан-Уул 99424 13412 13.49
Чингэлтэй 103339 12442 12.04
Нийт 860037 110404 12.84

Нийслэлийн хэмжээнд 398 байранд санал авч байгаа, нийтдээ 6 нам, 37 бие даагч 682 нэр дэвшигч оролцож байна.

Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 37 иргэн санал өгөхөөс 110 мянга 404 иргэн саналаа өгчээ. Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу 23.23 хувьтай санал хураалт үргэлжилж байна.

Харин ирцийн хувьд анхаарах шаардлагатай байгааг онцлоод төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.