Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Иргэдэд хамгийн ойр ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар Орос 3-р сургууль дээр байрлах дугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Саналаа өгснийхөө дараа тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна.

Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг