Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандуй: Нийслэлчүүддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг УРИАЛЖ БАЙНА

www.ulaanbaatar.mn
2016 оны 10 сарын 19
ulaanbaatar.mn
Зураг зураг

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7:00 цагаас эхэлсэн.

Нийслэлийн хэмжээнд 398 хэсгийн хороон дээр иргэдээс санал авч байгаа юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн 1,947 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө.

Тэрбээр “1992 оноос хойш долоо дахь удаагийн орон нутгийн сонгууль өнөөдөр болж байна.

Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа. Нийслэлийн МАН-аас 295 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Нийслэлчүүддээ төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.