Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэс Таван Толгойн цэнхэр тасалбар, хувьцаатай эсэхээ шүүлгэж болох нь

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн биржийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болох гэж байна.

Өдөрлөгийн үеэр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал,

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • Ногдол ашгийн мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Үнэт цаасны данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт 
  • Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт хийх аж.

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд  хамтран "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" зорилгын хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.