Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт болно

ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туушин зочид буудалд

09:00 цагт Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Статистикийг боловсронгуй болгох олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн семинар болно. 

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

10:00 цагт Гадаад Харилцааны Яамны "Мэдээллийн цаг" болно.

Багшийн хөгжлийн ордонд

11:00 цагт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт болно. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарын холбогдох албаны хүмүүс оролцож, Боловсролын зээлийн сан, оюутанд зээл олгох журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “Босоо хөх монгол” ТББ-аас Шүүх цагдаагийн байгууллагуудтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

Натур худалдааны төвийн урд

14:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн айлуудад нийслэлийн удирдлагууд орон сууцны түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Тусгаар тогтнолын талбайд

14:00 цагаас МСҮТ-ийн багш оюутнуудын төлөөлөл жагсаал зохион байгуулна.