Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн шилдэг 100 дууны нэг "Авьяаслаг Монголчууд"-ын тайзнаа дахин амиллаа

ikon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Авьяаслаг Монголчууд" шоуны 7 дах дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн дугаарт хэд хэдэн онцлог оролцогч оролцож, үзэгч шүүгчдийг хөгжөөж баясгалаа. Эдгээр онцлох оролцогчдын дундаас каунтри стилийн дууг мэргэжлийн дуучнаас ч илүү, бүр дуулсан дуучнаас нь ч дутахааргүй хэмжээнд дуулсан авьяаслаг залуу О.Энх-Эрдэнэ аргагүй л ялгарч чадлаа.

Рокет бэй шүүгч түүнийг ашиггүй гонзгой биш, авьяастай гонзгой байна хэмээн ч хошигноод авсан шүү. Үнэхээр л Чимгээ шүүгчийн хэлдгээр түүн шиг авьяастныг тодруулахгүй юм бол тус шоуны дөрвөн шүүгч тэрхүү индэрт залраад ч яах юм билээ гэж бодогдмоор.

О.Энх-Эрдэнийн дуулсан Amarillo by Morning дууг 1973 онд анх Terry Stafford, Paul Fraser нар дуулж олны хүртээл болгож байсан бол 1983 онд дуучин George Strait өөрийн хувилбараар дуулж олны хүртээл болгож байжээ.

Энэхүү дуу нь Хойд Америкийн бүх цагийн үеийн шилдэг 100 дууны нэгт багтдаг юм байна. Уг алдартай дууг Монгол залуу Авьяаслаг Монголчуудын тайзнаа дахин амилуулж олны хүртээл болгосон нь үзэгчдийг байлдан дагууллаа.