Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын газар нутгийн 9.5% нь ашигт малтмалын лицензтэй

Б.Дөлгөөн
2016 оны 10 сарын 20
iKon.MN

Ашигт малтмалын статистик мэдээлэл 2016 оны 8 сарын байдлаар...

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар


Голлох тоо баримтуудаас дурдвал:

  • Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо (2016.IX.6): 3,868 
  • Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбай (2016.IX.6): 14.8 сая га
  • Нийт нутаг дэвсгэрт ТЗ бүхий талбайн эзлэх хувь (2016.IX.6): 9.5%
  • ДНБ-д уул уурхайн салбарын эзлэх хувь (2016.VII): 30.5%
  • Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлд Уул уурхайн үйлдвэрлэлийн эзлэх хувь (2016.VII): 71.4%

1. Хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо

2. Тусгай зөвшөөрлийг тоо, талбайн хэмжээ, аймаг нийслэлээр харвал

Улсын нийт газар нутгийн 9.5 хувь нь ашигт малтмалын хүчин төгөлдөр лицензтэй байна. 

3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс орд ашиглахад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ

Монгол-Виржиний арлууд (оффшор бүс) хамтарсан нэгдэл дийлэнх хөрөнгө оруулалтыг оруулж байна.

 

4. Хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн хэмжээ

2015 онд ашигт малтмалын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 5.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт буурсан хэдий ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулаагүй байна.

 

5. Банк, ББСБ-ын барьцаанд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл

- Худалдаа хөгжлийн банкны барьцаанд 37ш ТЗ байна. Энэ нь нийт банк, ББСБ-ын барьцаанд байгаа ТЗ-ийн 14.3%

- Голомт банкны барьцаанд 28ш ТЗ байна. Энэ нь нийт банк, ББСБ-ын барьцаанд байгаа ТЗ-ийн 10.8%

- Капитал банкны барьцаанд 22ш ТЗ байна. Энэ нь нийт банк, ББСБ-ын барьцаанд байгаа ТЗ-ийн 8.5%

6. Барьцаалагчийн хөрөнгө оруулалтын байдал