Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний гарын хуруунуудын харьцаанаас ямар мэдээлэл авч болохыг судалж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд эртнээс долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино хэмжээтэй хүмүүс эхийн хэвлийд байхдаа их хэмжээний тестостерон даавар шингээж авсан гэдгийг мэддэг байжээ.

Харин зөвхөн хурууны уртаас өөр юунд нөлөөлж байгааг Норвегийн “National Competence Service for Funcional MRI” төвийн судлаач, анагаах ухааны доктор Карл Пинцка судалж байгаа аж.

Түүний гаргасан эхний дүгнэлтээр, хэрвээ хүний долоовор хуруу, ядам хуруунаасаа урт бол тухайн хүн:

  • Тестостерон дааврын хэмжээ багатай
  • Спортод муу
  • Үг тогтоох зэрэг ой санамжийн чадвар сайн
  • Айж түгших, сэтгэл гутралд өртөхдөө амархан гэжээ.

Харин долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино бол:

  • Тестостерон дааврын хэмжээ ихтэй
  • Спортод сайн
  • Зүг чиг, орон зайн мэдрэмж сайн
  • Аутизм, ADHD (анхаарал төвлөрч чадахгүй байх) өвчинд өртөхдөө амархан гэж үзсэн байна.

Дээрх хоёр бүлгийн алинд нь ч хамаарахгүй буюу хуруунууд нь ижил урттай хүмүүс харилцаандаа үнэнч байдгийг тогтоожээ.

Харин ядам хуруу нь долоовроосоо урт хүмүүс араар тавих магадлал өндөртэй гэж дүгнэсэн байна.

Судлаачид тестостероний хэмжээ хүмүүст өөр ямар байдлаар нөлөөлдгийг цааш үргэлжүүлэн судлах хэрэгтэй гэжээ.

 

Эх сурвалж: Daily Mail