Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийд баригдах 50 мега ваттын нарны цахилгаан станцын шавыг тавилаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичигт 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн барих 50 МВт-ын нарны цахилгаан станцын шав тавих ёслол өчигдөр боллоо. Энэхүү үйл явдал нь Засгийн газрын дээрх зорилтыг хэрэгжүүлэх бодит эхлэл болж мөн дэлхийн дураарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг бидний хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дунд оврын станц болж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Манай орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль, цаг уурын хувьд хамгийн таатай нөхцөл бүрдсэн орон бөгөөд энэ төсөл нь онгоцын буудлын зурвас дагуу байрлаж, техник технологийн шийдэл сайтай шинэлэг төсөл болж байгаагаараа онцлогтой.

Энэхүү төсөл нь Монгол-Солонгосын хувийн хэвшлийнхний санал санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах аж. 

Хөшигийн хөндийд удахгүй баригдаж дуусах нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн 50 мега ваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төсөлд Монголын талаас захиалагчаар "Moshea eco energy", санхүүжүүлэгчээр "Idea Bridge" компаниуд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Тус төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхнийх нь 15 мега ватт 2017 оны эхний улиралд, дараагийнх нь 2019 онд 15 мега ватт, гурав дахь нь 2021 онд 20 мега ватт ашиглалтад орох ажээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг