Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.М.Горькийн нэрэмжит номын сан ДАХИН үүд хаалгаа нээлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

А.М.Горькийн нэрэмжит номын сан зургаан жилийн дараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

Номонд хайртай уншигч хэн бүхний дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан тус номын сан 1946 онд байгуулагдаж нийслэлийн анхны нийтийн номын сан болж байсан бөгөөд 70 жилийн ойн босгон дээрээ дахин үйл ажиллагаагаа явуулахаар болоод байна.

Энэ тухайн тус номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг “Манай номын сан олон жилийн турш энэ салбарт шинэ шинэ зүйлийг санаачилж, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байсан. 2009 онд барилга болон эрүүл ахуйн талаас дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зургаан жилийн турш зосгоосон.

Харин өнөөдөр бид үйл ажиллагаагаа дахин эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр номын сангийнхаа 70 жилийн ойн баяр болон нээлтийн үйл ажиллагаагаа давхар тэмдэглэж байна. 

 

Номын сангийн хувьд, 

  • Монгол номын фонд
  • Гадаад номын фонд
  • Хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн фондтой байгаа. 

Ерөнхийдөө нийтийн номын сан гэсэн тодотголоороо нас, хүйс харгалзахгүйгээр манай номын санг зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй” хэмээн ярилаа.

Энэхүү номын санг 1968 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 94 дүгээр зарлигаар Орос-Зөвлөлтийн их зохиолч А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгожээ.

Анх 3,000 орчим номын сан хөмрөгтэй, 20 гаруй суудал бүхий уншлагын танхим, нэг хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 50,000 орчим номын сан хөмрөг, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа дахин эхлүүлж байна. 

Тус номын сангийн хаяг: СУИС-ийн урд тал руу, 6-р байрны нэгдүгээр давхарт, зүүн тийшээ харсан хаалга

Өвлийн цагийн хуваарь: Нийтийн уншлагын танхим,

  • Даваа-Баасан 09:00-20:00 цаг
  • Бямба, Ням 10:00-19:00 цаг

Хүүхдийн уншлагын танхим, 

  • Мягмар-Бямба 10:00-18:00 цаг
  • Даваа, Ням гарагт амарна.
Нээлтийн фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг