Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК Монгол Улсын ШИЛДЭГ БАНКаар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 14
Сурталчилгаа

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс дэлхийн шилдэг арилжааны банкуудыг 2016 оны 10-р сарын 10-ны өдөр тодруулснаас Монгол улсын Шилдэг Банкаар ХасБанк шалгарлаа.

 

Дэлхийд нэр хүндтэй тус шалгаруулалтад банк санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратегийн түншлэл, харилцагчийн үйлчилгээ, зөв үнийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд 25 дахь жилийн шалгаруулалтаараа дэлхийн 67 орны шилдгүүд болон 5 бүсийн шилдгийн шилдгийг нэрлэсэн нь онцлог байлаа.

Тухайлбал, БНХАУ-аас ICBC, Япон улсаас Sumitomo Mitsui, Малайзаас Maybank, БНСУ-аас KEB Hana Bank, Сингапураас OCBC, Швейцариас UBS, АНУ-аас Wells Fargo зэрэг үйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгийн чадавхи, засаглал, найдвартай байдлаараа улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагууд шалгарчээ.

 

ХасБанк энэхүү нэр хүндтэй шагналыг 2014 онд авч байсан бөгөөд 15 жилийн ойн босгон дээрээ ийнхүү 2 дахь удаагаа Монгол Улсын шилдэг банкаар тодорч байна. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.