Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жолооч болж замын хөдөлгөөнд оролцсон БАГАЧУУДЫН НЭГ ӨДӨР

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2016 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдаж, 154 хүүхэд хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 7.5 хувиар буурсан боловч, осолд өртсөн хүүхэд 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Замын хөдөлдөгөөний аюулгүй байлын тухай хууль шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлснээс хойш зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсаар байгаа хэдий ч хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол өссөөр байгааг Замын Цагдаагийн Газраас мэдээлж байгаа юм.

Дайн, шашин хоорондын мөргөлдөөн, зэвсэгт халдлага гэх мэтийн аюул байдаггүй манай орон дэлхийн бусад оронтой харьцуулахад тайван хэдий ч урьдчилан сэргийлж болох эрсдлээс үүдэн хүүхэд багачууд амь, нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Тиймээс хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэлээс сэргийлэх зорилгоор "Porsche Ulaanbaatar" компани Замын Цагдаагийн Газартай хамтран аравдугаар сарын 1-ний өдөр "Хүүхдийн жолоодлогын сургалт" нэртэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэхүү сургалтаар хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг тэмдэглэгээг заасан бөгөөд сурсан зүйлээ бодитоор практик дээр туршиж үзэх  боломжийг олгосон байна.

 

Өдөрлөгийн талаар "Porsche Ulaanbaatar" компанийн маркетингийн менежер Б.Сальматай ярилцлаа.

- Өдөрлөгт хэдээс хэдэн насны, хэчнээн хүүхэд оролцсон бэ?

- ЕБС-ийн бага ангийнхан буюу биеэ даагаад ганцаараа замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртөх хамгийн өндөр магадлалтай гэж харж байгаа. 

Тиймээс үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа бага ангийн буюу 1-5 дугаар хүүхдүүдийг хамруулахаар зар тавьсан ч манай өдөрлөг үндсэндээ гэр бүлийн өдөрлөг болсон. 40 гаруй 5-10 насны хүүхдүүд ээж аав, дүү нарын хамт нэгэн сайхан нартай Бямба гарагийг сургалт, инээд, баяр, тоглоом тоглож өнгөрүүлсэн. 

- Хүүхдүүдийг танхимд суулгаад дүрэм, тэмдэг тэмдэглэгээ заагаад өнгөрөөгүй. Бодит байдал дээр сурсан зүйлээ турших боломж олгосон нь илүү үр дүнтэй байсан байх?

- Тийм ээ. Бидний зүгээс уг бүх мэддэг зүйлийн найрсаг орчин, тоглоомоор дамжуулан сануулж дадал болгох зорилготой байсан. 

Өдөрлөгт оролцохоор ирсэн хүүхдүүдээ 5-7, 8-10 насаар ангилан хоёр анги болгож хуваан танхимын сургалтад хамруулаад, дараа нь гадна талбайд тусгайлан зассан замын хөдөлгөөнд оролцуулсан юм. Хүүхдүүдийг явган зорчигч болон жолооч болгон хоёр хэсэгт хувааж хөдөлгөөнд оролцуулсан.

Дүрэм заагаад, тэмдэг тэмдэглээгээнүүд ямар учиртайг асуухад их сайн мэддэг юм билээ.

Дүрэм заагаад, тэмдэг тэмдэглээгээнүүд ямар учиртайг асуухад их сайн мэддэг юм билээ. Уралдаж хариулаад, самбарын өмнө гарч учрыг нь тайлбарлаад л их сайн байсан. Харин гадаа тусгайлан зассан талбайд гаргаад замын хөдөлгөөнд оролцуулахад зам гарахдаа ямар гэрэл асч байгааг анзаарахгүй байгаа нь ажиглагдсан. Хороондоо тоглоод, өөр зүйл харж сатаараад ямар гэрэл асч байгааг харахгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Түүнийг нь сануулж хэлээд хэд хэдэн удаа замын хөдөлгөөнд оролцуулахад хүүхдүүд анзаарч эхэлдэг юм байна лээ.

Жолоочийн хувиар замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүд ч гэсэн эхлээд гэрлэн дохиогоо анзаарахгүй байснаа сүүлдээ гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээн дээр зогсох нь хэвшил болж байгаа нь ажиглагдсан.

Арга хэмжээний бас нэг зорилго нь хүүхдээр дамжуулан жолооч буюу аав, ээжид нь нөлөөлөх юм. Хүүхдүүд машинд суугаад замын хөдөлгөөнд оролцож байхдаа ажиглалт хийж, аав, ээжтэйгээ харилцан ярилцах нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлахад нөлөөлнө гэж үзсэн. Энд зогсох ёстой, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй гээд хүүхэд нь хэлж байхад зөрөөд дүрэм зөрчих аав, ээж байхгүй гэж бодож байна. 

- Жолооч болж хөдөлгөөнд оролцсон хүүхдүүд маань ямар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бэ?

- Жолооч болж хөдөлгөөнд оролцсон хүүхдүүд унадаг дугуй, скүүтэрийн аль чаддагаа унасан. 2-12 насны хүүхэд унах боломжтой бүх төрлийн унадаг дугуй түрээсэлж бэлдсэн. Мөн хүүхдүүд маань гэрээсээ өөрийнхөө дугуй скүүтэртэй ирсэн байгаа. Дугуй унаж чаддаггүй хүүхдүүд нь явган зорчигч болж хөдөлгөөнд оролцсон.

Видео:

- Цаашид энэ арга хэмжээгээ өргөжүүлэх үү, илүү олон хүүхэд хамруулах уу?

- Бидний хувьд хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдолыг бууруулахын тулд олон арга хэрэглэж үзэхээр бэлдэж байна. Үүний нэг нь "Хүүхдийн жолоодлогын сургалт" байлаа. Дараа дараагийн өдөрлөгт хэзээ болохыг эцэг эхчүүд, хүүхдүүд маш их асууж байсан. Бидний зүгээс цаашид тогтмол явуулахаар төлөвлөж байгаа. Амжвал хүйтэрхээс өмнө нэг зохион байгуулах байх.

Ер нь хүүхдүүд оролцож байгаа гэдэг утгаараа зохион байгуулалтад маш олон хүн оролцох шаардлагатай болдог. 100 том хүний арга хэмжээ зохион байгуулахад таван хүн хангалттай байдаг бол 50 хүүхдийн арга хэмжээнд бараг 50 хүн хэрэгтэй байдаг юм байна лээ. Тиймээс цаашид хамтран ажиллах сонирхолтой олон байгууллагатай хамтарч "Хүүхдийн жолоодлогын сургалт"-аа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх жил сургалтад зориулсан хүүхэд унаж болох зориулалтын машинууд ирэхээр зай талбай томтой газар, Сүхбаатарын талбай дээр ч юм зохион байгуулвал илүү олон хүүхэд хамрагдаж чадах байх гэж бодож байгаа.

- Машин замтай ойрхон байдаг сургуулиуд зохион байгуулвал үр дүнгээ өгөх болов уу?

- Анх сургуулиуд дээр хийе гэж төлөвлөж байсан ч сургуулийн орчимд зай талбай үнэхээр дутагдалтай юм билээ. Уг нь сургуулиуд гаднаа тоглоомын болон биеийн тамирын талбайтай байх ёстой ч маш бага талбайтай байдаг. Тэгэхээр танхимд байнга л болдог сургалт хийгээд үр дүнгээ өгөхгүй байх гэж бодоод байгаа. 

Ер нь бол Porsche-ийн баримталдаг нэг бодлого байдаг. Бүх бүрдэл хэсэг, жижиг зүйл дээр анхаарлаа хандуулж нэг ч зүйлийг орхигдуулдаггүй. Энэ бодлогыг бид аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа бас баримталж ажиллаж байгаа. Хүүхдэд замын хөдөлгөөний дүрэм гэдэг зүйлийг бүрэн ойлгуулж хэвшил болгоход шаардлагатай гэж үзсэн бүх зүйлийг бэлтгэхийг хичээсэн. 

Зөвхөн хүүхдүүд хөдөлгөөнд оролцох хэдий ч замыг уулзвартай, тойрогтой, гарцтай, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиотой гээд зам дээр байдаг бүхнийг бий болгон тохижуулсан. Сургалтын үеэр хүүхдүүдийг сатааруулахгүйн тулд бас их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байлаа.


Танхимын сургалтын үеэр хүүхдүүд, 

  • Замын тэмдэг тэмдэглэгээ
  • Суудлын бүс, зориулалтын сандлыг хэрхэн хэрэглэх
  • Дүүтэй бол дүүгээ хэрхэн авч явах талаар бусадтайгаа мэдлэгээ солилцож, ярилцсан байна.

Ингээд сургалтад хамрагдсан 40 гаруй хүүхдэд сертификат олгож өдөрлөг өндөрлөжээ. 

Porsche Ulaanbaatar" компанийн зүгээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа бусад ажлуудыг дэмжин ажиллах бөгөөд 1,000 ширхэг цацруулагчтай ханцуйвчийг ЕБС-ийн сурагчдад тараахаар бэлтгэж байгаа аж.

Ингээд "Хүүхдийн жолоодлогын сургалт"-аас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.