Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Аав, ээж, хүү гурван авьяаслаг дельфиний тоглолт эхэллээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Аав, ээж, хүү гурван авьяаслаг дельфиний тоглолт өнөөдрөөс Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд эхэлж байна. 

"Монре транс" компанийн урилгаар ОХУ-ын "Московский Дельфинарий" явуулын далайн амьтдын циркийн хамт олон Улаанбаатарт ирээд байна. Багийн бүрэлдэхүүнд гурван дельфин, сургагч, техникийн ажилтнууд багтаж байгаа бөгөөд Москва хотоос хоёр сар гаруйн өмнө гарч, Эрхүүд тоглолт хийгээд иржээ.

Эелдэг, нөхөрсөг зан чанартай, хүний хамгийн дотнын нөхөр болдог дельфинийг багачууд маань цэнхэр дэлгэцээр л харж байсан бол өнөөдрөөс бодитоор нь харж, тоглолтыг нь үзэх боломжтой боллоо.

500 хүний суудалтай явуулын угсардаг бассейнд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15,000, 18,000, 21,000, 24,000, 30,000 төгрөгийн үнэтэй байна /Гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч очоод үнэгүй үзэх боломжтой/. Тасалбарыг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн кассаар худалдаалж байна.

Авьяаслаг дельфинүүд өнөөдөр 15:00 цагаас Улаанбаатар дахь анхны тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газрын болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хүргэсэн юм.

Харин нэг сар орчим үргэлжлэх хуваарьт тоглолтууд ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН гарагт 18:00, БЯМБА, НЯМ гарагт 12:00, 15:00, 18:00 цагуудаас тус тус болох ажээ. Дельфинүүд Даваа, Мягмар гарагт амардаг учраас долоо хоногт дээрх есөн тоглолтыг төлөвлөсөн байна.

Ингээд аав, ээж, хүү гурван авьяаслаг дельфиний тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг