Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхний сүү хүүхдэд хамгийн чухал

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Хөхний сүү нь хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал бөгөөд та хүүхдээ 6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллоорой.

Цаашид 2 нас хүртэл нь хөхөө хөхүүлээрэй. Дан хөхөөр бойжиж байгаа хүүхэд хөхний сүүнээс төмөр хангалттай хэмжээгээр авдаг учир 6 сар хүртэл төмөр дутагдлын цус багадалтанд өртөхгүй.

Хөхний сүүний ач холбогдол

  • Хүүхдийг дараах өвчнөөс сэргийлнэ.
    • Суулгалт
    • Хоол боловсруулах замын өвчин
    • Амьсгалын халдварт өвчин
  • Хүүхдийн өсөлт, бойжилт, дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийн хангадаг.
  • Вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.
  • Хөхөөр хооллох үед хоол боловсруулах тогтолцоо хурдан хөгжиж, харийн уураг нэвтрэн орж, харшил үүсгэхээс урьдчилэн сэргийлдэг.
  • Хүүхдийн дархлалын тогтолцооо гүйцэд хөгжихөд нөлөөтэй.
  • Хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд онц чухал ач холбогдолтой цистейн, таурин амин хүчлүүд агуулдаг.
  • Хөхний сүүнд А, С амин дэм хангалттай хэмжээгээр агуулагддаг.
  • Хэрэв эх А амин дэм ихтэй хоол хангалттай иддэг бол хөхний сүү А амин дэмээр тун баялаг. Хөхний сүү хүүхдийг 2 нас хүртэл нь хэрэгцээт А амин дэмээр бүрэн хангана. 
Найрлага Хөхний сүү Үхрийн сүү
Нянгийн бохирдол Байхгүй Бага зэрэг
Халдварын эсрэг хүчин зүйлс Эсрэг биз, цагаан эс, бусад байхгүй
Өсөлтийн хүчин зүйлс Байна байхгүй
Уураг  нийт 1% 3,5% хэт их
   Казейн 0,4% 2,8% их
       ийлдэс 0,6% 0,6%
Амин хүчил Тохирсон хэмжээнд Зарим нь хэт бага
Өөх тос 4% ханаагүй өөхний хүчил хангалттай 3,7% ханаагүй өөхний хүчил хангалтгүй
Липаза Байна байхгүй
Лактоз 7% хангалттай 3-4% хангалтгүй
Эрдэс давс (мг/л) 33, тохиромжтой 125, хэт их
      Кальци 15 58
      сод 43 103
Төмөр Бага боловч сайн шимэгдэнэ Бага, муу шимэгдэнэ
Амин дэмүүд хангалттай А, С хангалтгүй
Ус хангалттай Нэмэх хэрэгтэй

 

Ангир уурагны ач холбогдол:

  • Харшлаас хамгаална
  • Халдвараас хамгаална
  • Зунгаг гадагшлахыг түргэтгэж шарлалтаас сэргийлнэ
  • Гэдэс гүйцэд хөгжихөд нөлөөлнө
  • Халдварын хүндрэлийг бууруулна
  • Нүдний эмгэгээс сэргийлнэ

12-с дээш сартай хүүхдийн өдөрт зайлшгүй хэрэглэх эрдэс бодис:

  • Цайрын өдрийн хэмжээ=5мг
  • Витамин А өдөрт уух хэмжээ=0.4мг
  • Витамин С өдөрт хэрэглэх хэмжээ=30мг

Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар хүүхдээ хөхүүлэх боломжгүй байгаа бол хүүхдэд хамгийн тохиромжтой эрдэс бодисоор баялаг,эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буй эхийн сүү орлуулагчийг хэрэглээрэй.

Тэгвэл дээрх хүүхдэд ач тустай эрдэс бодис агуулсан цор ганц зүйл бол Голланд улсын алдарт Нутришиа группын Нутрилон 3 хүүхдийн нэмэлт сүүн тэжээл юм. Нутрилон 3 хүүхдийн нэмэлт сүүн тэжээл нь эхийн сүүний найрлагатай хамгийн ойр найрлагатай, хүүхдийн уураг тархины хөгжлийг дэмжидэг, нүдний хараа болон өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг Омега 3.6-г агуулсан хүүхдийн сүүн тэжээл юм. Энэ сүүг зөвхөн Голланд улсад чанарын маш өндөр хяналтан доор үйлдвэрлэдэг.

Нутришиа группын албан ёсны дистрибьютер “НаноИнтернэйшнл ХХК”                            

Моносын эмийн сан болон бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байна.                     

Эмч төлөөлөгч: 94044050

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.