Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн тэргүүн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав

ikon.mn
2016 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлуудаар ярилцсан юм.

Төрийн тэргүүнийг Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд хүрэлцэн ирэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийн хамт угтан авч мэдээлэл, лавлагааны хэсгийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Нийслэлийн бүх шатны шүүх онлайнаар шүүх хуралдаанаа хийж,  дуу, дүрс бичлэг нь архивлагдан хадгалагддаг болсон байна. Түүнийг дахин үзэх, хуулбарлаж авах эрх иргэдэд нээлттэй гэдгийг Н.Лүндэндорж дарга хэлж байв.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хийгдсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх хуралдааныг цахимжуулсан нь хуралдаан цагтаа эхэлдэг, сэжигтнүүдийг ийш тийш зөөвөрлөх шаардлагагүй болсон зэрэг олон дэвшилтэт сайн талуудтай болсоныг онцлов.

Давж заалдах шатны шүүхийн олон нийтийн хэсэгт өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөл, сэтгүүлчид шүүх хуралдааны явцыг шууд хардаг юм байна. Мөн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэн шүүх хуралдаанд оролцвол дохионы хэлний орчуулагч ажилладаг ажээ.

Давж заалдах шатны шүүхэд өргөдөл ирэхэд шүүгч нар руу тусгай программаар автоматаар хуваарилагддаг болсон байна.

Мөн Шүүх хуралдааны үйл ажиллагаа нийтэд нээлттэй болсон нь шүүхийн шинэчлэлийн давуу тал болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа. Шүүх гурван хаалгатай болсон, нэгээр нь хохирогчид, нөгөөгөөр шүүх бүрэлдэхүүн, гурав дахь хаалгаар олон нийт, сэтгүүлчид ордог болжээ.

Уг шүүх нь 1927 онд Улаанбаатар хотын шүүх нэртэй байгуулагдаж 2013 оноос шүүхийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх болон өөрчлөгджээ.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг