Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрлэн дохио” инээдмийн цуврал өдөр бүр “Боловсрол суваг” телевизээр гарч байна

ikon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
"Гэрлэн дохио” олон ангит инээдмийн кино “Боловсрол суваг” телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийн шимтэн үзэх дуртай цувралын нэг болжээ. Эрс тэс зан араншинтай Цэнгэл, Итгэл, Золоо нарыг гэрлэн дохионы улаан, шар, ногоон өнгөөр төлөөлүүлж тэдний амьдралыг хөгжилтэй байдлаар өгүүлэх тус цувралыг “Хүлэгү Пикчерс”, “Коктейл фильмс”- тэй хамтран бүтээжээ.   

Ситком (үйл явдлын инээд) хэлбэрээр бүтээгдсэн учир үзэгч таныг уйдаахгүй. Анги бүр нь таныг шинэ адал явдал руу хөтөлнө. Ситком төрлийн кинонд ямар нэгэн гүн гүнзгий философийн утга агуулга байдаггүй. Зөвхөн хөнгөн инээд шингэсэн байдаг. Үүний тод жишээ бол Warner Bros Pictures-ийн 1994 онд анх дэлгэцнээ гарч байсан “Найзууд” цуврал юм. “Гэрлэн дохио” бол яг энэ жишгээр бүтээгдсэн Ситком төрлийн кино юм.

Ингээд киноны дүрүүдийг танилцуулъя. 
Гол дүрийн Цэнгэл, Золоо, Итгэл гэж чухам хэн бэ?

Итгэл

Улаан гэрэл: Түүнд эрх мэдэл гэж байхгүй. Гэр бүлтэй учир эхнэр хүүхдийнхээ төлөө хийж үзээгүй зүйл, явж байгаагүй газар гэж үгүй. Итгэл ямагт бодлогогүй үйлдэл хийж эхнэрээ цухалдуулна. Бас их нарийн.
 
 

Золоо

Шар гэрэл: Хавар дэлбээлж буй яргуй шиг хайр дурлалдаа умбаж буй нэгэн. Түүнийг Золоо гэдэг. Феминист үзлийн эсрэг лоозон бариад жагсахад ч бэлэн тэрбээр гэр бүлд эрчүүдийн эзлэх байр суурийг ямагт эмэгтэйчүүдээс дээгүүрт байлгахыг хүснэ.
 
 

Цэнгэл 

Ногоон гэрэл: Хамгийн аз жаргалтай, эрх дураараа нэгэн бол Цэнгэл. Бүсгүйчүүдийг уярааж, зүрх сэтгэлийг нь эзэмдэж чаддаг. Нэг үгээр уран панаалдагч. Гэр бүл, найз бүсгүйн хувьд тогтсон хаяг байхгүй түүний амьдрал шөнийн цэнгээний газрын анивчдаг гэрэл л гэсэн үг. Аа гэхдээ тэр гэрэл үргэлж хурц ногоон өнгөөр төөнөж байдаг. 
 
 

Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп, Монголын ард түмэнд хэдийн танигдаж худалдан авагчдын тааллыг хүртсэн брэндүүдийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг “Баясах Хульж” компанийн Siesta, Vita, Naturalis 100 хувийн жүүсээр киног дэмжин ажиллажээ.