Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Олон улсын бүтээлч сэтгэлгээний тэмцээнд Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Сөүл хотноо Олон улсын математик, шинжлэх ухаан, бүтээлч тэмцээн буюу "4D frame" арав дахь удаагаа болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 500 гаруй сурагч оролцон тусгай бэлдцээр бүтээл хийн, өөрсдийн авьяас чадвар, ур ухааныг сорин өрсөлдсөн байна. 

Тус тэмцээнд манай улсаас “Улаанбаатар” бүрэн дунд сургуулийн есөн багийн 18 сурагч амжилттай оролцон, IX ангийн сурагч Э.Анна, Х.Биндэръяа нар багаараа алтан медаль хүртсэн бол дунд ангийн төрөлд оролцсон бусад гурван баг нь тусгай шагнал хүртсэнээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон дунд ангийн баг багаараа алтан медаль хүртсэн байна.

Ийнхүү Олон улсын математик, шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээний аравдугаар тэмцээнд оролцсон сурагчид өнөөдөр эх орондоо ирэх юм.

Сонирхуулахад, "4D frame"  нь математик, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх, боловсрол олгох шинэ хэв маяг бөгөөд олон улсад сүүлийн жилүүдэд тархаад байгаа аж. Тодруулбал, "4D frame"-р дамжуулан хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх бөгөөд хүүхдүүд өөрийнхөө хүсч байгаа дүрс, биетийг бодит болгон гаргадаг байна.