Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зураач Ф.С.Торховын Монголын ард түмэнд бэлэглэсэн бүтээлүүдээс дэлгэлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын гэгээн дурсгалд зориулсан “Монгол миний хайр” уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Үзэсгэлэн аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Ф.С.Торховын уран бүтээлийг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Түүний бүтээл туурвилын нэлээд хэсгийг Алтай болон Монгол орны тухай зургууд эзэлдэг. Феодор Торхов Монгол орныг өөрийн хоёр дахь эх орноо гэж үздэг байсан бөгөөд манай орны өвөрмөц, давтагдашгүй байгалийн онцлог, монгол хүмүүсийн тухай сэдвээр 30 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвижээ.

Ф.С. Торхов 30 жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдийнхээ хэсгээс буюу 70 орчим зургийг 2005 онд бэлэглэсэн нь одоо манай музейн гадаадын урлагийн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлж байна. Зураач эдгээр бүтээлүүдийг Монголын ард түмэнд байнга дэлгэн үзүүлж байхыг бидэнд гэрээсэлсэн бөгөөд түүний гэгээн дурсгалд зориулан ОХУ-ын Алтайн хязгаарын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна хэмээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейнхэн хэлж байв.

“Монгол миний хайр” үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг