Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн үеийн зөв хооллолт

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 10
Сурталчилгаа

Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. 

Жирэмсэн эмэгтэйн биеийн жин дунджаар 10-12 кг нэмэгддэг. Долоо хоногт 230-460гр-р нэмэгдвэл хэвийн гэж үзэх ба илчлэг жирэмсний эхний хагаст 2500-2700 ккал, II-р хагаст 2800-3000 ккал тус тус шаардлагатай.  Эхийн эрүүл зөв хооллолт эрүүл хүүхэд төрөхөд чухал үүрэгтэй. Зөв хооллолт гэдэг нь олон төрлийн, чанартай, хоол хүнсийг ойр ойрхон, бага хэмжээгээр идэхийг хэлнэ.

 

Жирэмсний эхний хагаст өдөрт 4 цагийн зайтай 4 удаа хооллож шөнөдөө 10-11 цаг завсарлаж байх хэрэгтэй. Оройн хоолыг ажил тараад 17-18 цагийн орчим идээд тайван амрах нь жирэмсэн эхийн ажилдаа зарцуулсан энергийг нөхөх боломжтой болно.

Жирэмсний хугацаанд хэрэглэх хоолны агууламж

Уураг нь хүүхдийн эрхтэн систем бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

 

Өөх, тос - Жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг учраас алдагдсан илчлэгийг хангах зорилгоор өөх тос хэрэглэнэ. Амьтны гаралтай өөх тос бага, ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.

Амин дэм, эрдэс бодисууд -  Биеийн  ерөнхий  эсэргүүцлийг  сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлэн, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэнэ.

Амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан хоол тэжээлд ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ орно.

Төмөр, фолийн хүчил - Цусны бүтэц, төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.Фолийн хүчил ургийн тархи, нуруу нугас хөгжин бүрэлдэхэд чухал нөлөөтэй ба гаж хөгжлөөс урьдчилан сэргийлнэ.  

Цус багадалтай эхчүүдэд жирэмсний хугацаанд болон төрөх үед нь хүндрэл тохиолдох магадлалтай. Иймээс эмчийн хяналтанд эрт орж төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг ууж эхлэх хэрэгтэй.

Иод - Ургийн  тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр йод дутлын эмгэгээс сэргийлнэ.

Хориглох зүйлс

 

 

  • Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт.
  • Загасны маханд агуулагдах Омега -3 тосны хүчил нь ургийн өсөлт хөгжилт болон таны биед тустай хэдий ч ихэнх загас мөнгөн ус (methylmercury, mercury) агуулдаг тул та 7 хоногт дээд тал нь 2 удаа л загасан бүтээгдхүүн багаар хэрэглэж болно.  Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
  • оффейн
  • Кофе, какао, шоколад, кола, цайнд агуулагдах ба зарим судлаачид өдөрт 200 мг-аас дээш хэмжээгээр коффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ураг зулбах болон эх дотроо амьгүй болох эрсдэл 2 дахин их хэмээн мэдээлсэн байдаг.  Иймд та кофе, өтгөн цай уухын оронд цэвэр ус, 100 хувийн жимсний шүүс, хярам зэргийг түлхүү хэрэглээрэй.

Архи, дарс

  • Жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг.

Жирэмсний үеийн цээж хорсох шалтгаан нь:

Улаан хоолой нь доод хэсэгтээ залгисан хоолыг ходоод руу орсны дараа хаагддаг хуниастай байдаг. Энэ хуниас нь эргээд ходоод дотор зүйлс эргээд улаан хоолой руу оруулахгүй байхаар хумигдаж байх ёстой.

Жирэмсний үед прогестерон буюу жирэмсний гормон гэгддэг дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг. Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг нь хуниасныг нягт хаагдахад саад болж байдаг.

Энэ бүхний нөлөөгөөр ходоодон дахь зүйлс хуниасыг агшилтыг давж улаан хоолой руу шахагдан орж ирдэг. Хүчил агуулсан шингэн улаан хоолойн доод хэсэг рүү орсноос ходоодны хүчил нь улаан хоолойны салст бүрхүүлийг цочроосноос болж цээж хорсдог.

Дараах аргууд цээж хорсохоос зайлсхийх, түүнийг багасгахад тустай:

1. Хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Өдөрт 5-6 удаа бага багаар идэх нь хамгийн зохистой.

2. Шүлтлэг чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо оруулах. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хүсний антацидууд ч гэдэг. Салст бүрхэвчийг цочроон хорсох мэдрэмж төрүүлж байгаа ходоодны шүүсэнд агуулагддаг давсны хүчлийг саармагжуулдаг бодисуудыг антацид гэж нэрлэдэг. Эдгээрт

  • цөцгий
  • ээдэм,
  • ууранд болгосон омлет
  • чанасан өөхгүй мах
  • ургамлын тос
  • улаан буудайн хивэг
  • “Боржоми” зэрэг зарим рашаан

3. Хүнсний ногоог чанаж болгосны дараа хэрэглэх. Удаан хугацаанд цээж хорсдог бол үрэгч дээр үрж жижиглэж байх.

4. Алим зэрэг жимсийг ууранд болгож байх.

5. Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөх хаттах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг.

6. Өөхтэй мах, исгэлэн жимс, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзах. Ногоон байцаа, бөндгөр сонгино зэрэг эсийн ширхэг томтой хүсний ногоог хэрэглэхээс зайлсхийх. Халуу цай, халуун кофе уухаас зайлсхийх.

7. Хамгийн оройдоо унтахаас 3 цагийн өмнө хоол идэж байх.

8. Хоол идсэний дараа 30-40 минут хэвтэхгүй байх. Учир нь хэвтэх, тонгойх зэрэг нь ходоодны хүчлийг ходоодноос улаан хоолой руу орох түлхэц болдог.

9. 15-20 см орчим өндөрлсөн дэртэй унтаж байх.

Эмэгтэй хүний бие жирэмсэн байх есөн сарын хугацаанд гормоны өөрчлөлт их ордог. Жирэмсэн болон төрсний дараах үед гормоны хэлбэлзэл нь ихэвчлэн эмзэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үтрээний салст үрэвсэхэд илүү өртөмтгий байдаг бөгөөд энэ нь халдвар боломжийг нэмэгдүүлдэг. 

 

Иймээс эрүүл ахуйдаа өдөр тутмын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, боломжтой бол даавуун дотуур хувцас өмссөн, хоолны дэглэм элсэн чихэр, хэрэглээг хязгаарлах, гэх мэт бусад эрсдэлт хүчин зүйлсийг арилгах хэрэгтэй.

Мөн давхар Nivea Intimate эмэгтэйчүүдийн шингэн саван хэрэглэж заншснаар нянг дэлгэрүүлэхээс тэмцэж, халдвар авах, үрэвсэх эрсдэлийг багасгаж, жирэмсэний үеийн зовиурыг хөнгөвчилдөг.

Германы алдарт Байрсдорф компанийн NIVEA брэндийн албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Моносын эмийн сан болон бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байна. 

Харилцах утас: 99753008

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.