Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолбор сүндэрлэлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Батлан Хамгаалахын Их Сургуулийн 95 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборыг сургуулийнхаа дэргэд байгуулжээ. Цогцолборын нээлт өнөөдөр боллоо.

Тус сургуулийн төгсөгчдийн дундаас Монгол улсын маршал, өрлөг жанжин Г.Дэмид, Монгол улсын баатар М.Экей, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Монгол улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Ж.Ёндон, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Л.Моломжамц, Ц.Тогоо нарын цэргийн дээд цолтон, Монгол улсын гавьяат багш Б.Түмэн, Г.Мягмаржав, Монгол улсын гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Б.Батдэмбэрэл нарын олон алдар суутнууд төрөн гарчээ.

БХИС 1932 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1971 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан бөгөөд 1947 оны 05 дугаар сарын 23-нд Ардын хувьсгалын анхны удирдагч жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон юм.

Энэхүү сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав нар ажиллаж байжээ. 

Батлан хамгаалахын их сургууль нь Ардын цэргийн даргын сургууль /1921-1923/, Бүх цэргийн ерөнхий сургууль /1923-1932/, Цэргийн ерөнхий сургууль /1932-1966/, Цэргийн ерөнхий болон Нэгдсэн дээд сургууль /1966-1991/, Цэргийн их сургууль /1990-1999/ нэрийн дор тус бүр үйл ажиллагаагаа эрхэлж байсан бөгөөд 1999 оноос Батлан Хамгаалахын Их Сургууль болсон түүхтэй.

Өдгөө Батлан Хамгаалахын Их Сургууль нь Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юм.

Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлтээс хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг