Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол 1 төгрөг “арслантай цаас” биш...

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 7
Сурталчилгаа

1 төгрөгийг гүйлгээнд байдгийг ч монголчууд бид мартах дөхжээ.

Дэлгүүрийн лангуун дээрхи зарим барааны өмнө 9-өөр  төгссөн  үнэ бичээстэй байх нь түгээмэл үзэгдэл.  Гэвч бид ийм тохиолдолд ихэнхдээ үнийг нь тэгшитгэж төлчихөөд л 1 төгрөгийг тухайн газартаа бэлэглэж орхидог. Бэлэглэх гэхээсээ ч илүү бүтээгдэхүүн борлуулж байгаа газрууд хариулж өгөх нь ховор, бид ч түүнийг нь тоодоггүй.   

Анзаарахаа байсан 1 төгрөгний үнэ цэнэ таны анхаарлыг татахгүй ч худалдаа эрхлэгчдийн хувьд дуслыг хураавал далай гэдэг шиг бүхэл тоонд хүр ч л байгааг нуух юун.  Гэхдээ энд хариултанд ирдэггүй нэг төгрөгний тухай биш Монгол мөнгөний, Монгол нэг төгрөгний үнэ цэнийн тухай сануулахыг хүслээ. 

Эх орондоо бол бараа үйлчилгээ солилцох хэрэгсэл болж, гадаад худалдаанд олон улсын валютуудтай өрсөлдөж эхэлдэг энэхүү хэрэгсэл нь бидний хэлж заншсанаар инфляцид идэгдэж байгааг амтай бүхэн л ярьж байна. Хэдий тийм ч гэлээ Монгол мөнгөний, арслантай 1 төгрөгний үнэ цэнэ үгүй болсон гэж хэлж болохгүй юм. 

 

ЖЕМ интернешнл ХХК Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг баталж, худалдаанд гарсан Хужирт усныхаа нэг төгрөг бүрийг  хүүхдийн бүтээлч санааг дэмжих,  бодит ажил болгоход нь туслах санхүүжилт болгон зарцуулдаг уламжлалтай байдаг.

Жил жилийн бүтээлч ажлуудыг харж байхад хүүхэд нэг төгрөг хоёрыг бага гэж голж болохгүйг харуулсан олон сайхан ажил өрнөсөн байх юм.  

Амьдардаг хорооныхоо хог хаягдлыг үргэлж цэвэрлэдэг эко хүү Буянхишигийг та бүхэн санаж байгаа болов уу.  Бие нь жижигхэн ч сэтгэл нь том энэ хүүгийн санаачилсан модон гүүрийг хужирт байгалийн эрдэст усыг авсан хүмүүсийн 1 төгрөгний хүчээр барьсан байдаг. Намаг шалбаагтай газраар  дүүргийнхээ хүмүүсийг явуулахыг хүсээгүй түүний энэ санаа үнэхээр бахархмаар.

Булгийн эхийг цэвэрлэж, мод тарих ажилд ч гэсэн хүү манлайлж, томчуудад үлгэрлэл үзүүлсэн. Мөн Өвөрхангай аймгийн хужирт сумын ахлах сургуульд Англи хэл өөрөө бие даан сурахад зориулсан иж бүрэн тохижуулсан танхим, бага сургуульд нь IQ  хөгжүүлэх танхим гэх зэрэг эдгээр бодит ажлууд нь өнөө л анзаарагдахаа байсан нэг төгрөгний хүч юм.

Хужирт усны  энэхүү нэг төгрөгний аян нь цаашдаа маш олон хүүхдэд зорьсондоо хүрч, хийж бүтээж болдог гэсэн итгэлийг өгч, Монгол нэг төгрөгийг зүгээр нэг арслантай цаас биш гэдгийг баталсаар байна гэдэгт итгэж байна.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.