Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүхболд: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд МУ-ын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа

ГХЯ
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд аравдугаар сарын 4-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглээд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал – 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсныг онцлов. Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг манай төлөөлөгчдийн хувьд ач холбогдол өгч, анхаарч ажиллах асуудлыг тус тус танилцуулжээ.

Энэ удаагийн чуулганы Хоёрдугаар хороогоор эдийн засгийн өсөлт, хөгжил, олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн тогтолцоо, гадаад өрийн тогтвортой байдал, хөгжлийн санхүүжилт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, даяарчлал, мэдээлэл, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, харилцаа холбооны технологи зэрэг олон асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.