Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Намрын анхны цас+Цаг агаарын төлөв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Намрын адаг сарын шинийн 3-нд Улаанбаатарт анхны цас орлоо. Энэ үеэр хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.


Цаг агаарын байдалтай холбогдуулан Авто Тээврийн Үндэсний Төвөөс зөвлөмж гаргажээ. Түүнчлэн УЦУОШГ-аас гаргасан дөрөв хоногийн урьдчилсан мэдээллийг сонордуулж байна.

Зөвлөмж

Нийт нутгаар нойтон цас, хур тунадас орж замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан, орон нутгийн замд гарч байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар техникийн бэлэн байдлыг хангуулах, замын нөхцөл байдал, үзэгдэх орчныг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгон, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг АТҮТ-өөс зөвлөлөө.

Улаанбаатарт өнөөдөр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Цаг агаарын байгууллагын дөрөв хоногийн урьдчилсан мэдээллээр, аравдугаар сарын 6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр шороон болон цасан шуурга шуурна. 

7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг