Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Амьд барби" Валериа Лукьянова Монголд иржээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Украйны загвар өмсөгч "Амьд барби" Валериа Лукьянова өнөөдөр өглөө 06:25 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан тухай Face Of Beauty International Mongolia тэмцээнийг зохион байгуулагчид мэдээллээ. 

Тэрбээр "Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүндэт зочноор оролцох гэж байгаа юм. Уг тэмцээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол Улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочлохын зэрэгцээ мазаалайн тухай мэдээллийг дэлхий дахинаа хүргэн, сурталчлах юм.

"Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээний хаалтын ёслол 10-р сарын 8-ны Бямба гарагийн 18:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох ба энэ үдэш тэргүүн титмийн эзнээ тодруулна.